Сэрэмжлүүлэг: Хоёр гэр бүлийн зургаан хүн угаартлаа
Шахмал түлш хэрэглээд багагүй хугацаа өнгөрч байгаа ч иргэд угаартах тохиолдол гарсаар байна. Өнгөрсөн шөнө буюу 2021-02-16-аас 17-нд шилжих шөнө хоёр гэр бүлийн нийт зургаан хүн угаартсан байна.
Тухайлбал, Баянзүрх дүүргийнн 28-р хороонд 63 настай эрэгтэй С.Ц, 58 настай эмэгтэй Ч.О нар угаарсан байна. Мөн Чингэлтэй дүүргийн 9-р хороонд 39 настай эрэгтэй Б.Э, 32 настай, эмэгтэй Г.Х, 11 настай эмэгтэй Э.М, нэг сартай эмэгтэй Э.Т нар гэртээ угаартсн байна.
Дээрх айлууд бүгд сайжруулсан түлж хэрэглэж байсан бөгөөд угаартсан айлуудад эмчийн зөвлөгөө өгсөн байна.
Иймд гал түлж буй айлууд болзошгүй эрсдэлээс сэргийлнэ үү.