Х-ТҮЦ продакшны залгамж халаа болсон жүжигчин Зоригоо, Баясаа нар гэр хорооллын зарим айлын дэлгүүрийн өрийг даржээ.

Нэгэн иргэн өөрөө ч мэдээгүй байхад өр нь дарагдсаныг сонсоод ихэд баярласнаа илэрхийлсэн байна. Аргагүй шүү дээ. Энэ цаг үед зарим гэр бүлд энэ нь үнэхээр цагаа олсон, зөв тусламж. Цар тахалтай, хөл хориотой энэ үед хотын захын дэлгүүрүүдийн өрийн дэвтэр зузаарсаар байгаа.

Зарим өрх өдөр хоногийг арай хийн аргацааж байгааг бид мэднэ. Тусламж заавал том байх албагүй. Иргэдийн татварын мөнгөөр элдэв өрийг нь дарж, нэр хүндээ өсгөдөг зарим улс төр хөөгчдөөс л хавь илүү юм.

Сайхан сэтгэл, сайн үйлсээрээ үлгэрлэж байгаа хоёр уран бүтээлчдээ БАЯРЛАЛАА