Сү.Батболдын гадаад дахь үл хөдлөх хөрөнгийн жагсаалт!!!
1. Хонконгд 7.6 сая $ буюу 21 тэрбумын үнэтэй Дуплекс загварын байр
2. Хонконгд 5.1 сая $ буюу 14,2 тэрбумын үнэтэй Дуплекс загварын байр
3. ОХУ-д Арбатын гудамжинд 2.1 сая $ буюу 5.8 тэрбумын үнэтэй байр
4. Тайландад 5 сая $ буюу 14 тэрбумын үнэтэй үл хөдлөх хөрөнгө тус бүр 2 ширхэг
5. Тайландад 1.8 сая $ буюу 5 тэрбумын үнэтэй үл хөдлөх хөрөнгө тус бүр 3 ширхэг
6. Лондонд 13 сая $ буюу 36.4 тэрбумын үнэтэй орон сууц
7. Лондонд 2.4 сая $ буюу 6,7 тэрбумын үнэтэй орон сууц /2018 онд бүртгэл өөрчлөгдсөн/
8. АНУ-ын Манхаттенд 9.9 сая $ буюу 27.7 тэрбумын үнэтэй орон сууц
9. АНУ-ын Манхаттенд 3.2 сая $ буюу 8.9 тэрбумын үнэтэй орон сууц
10. АНУ-ын Бостонд 1.5 сая $ буюу 4.2 тэрбумын үнэтэй орон сууц
Эдгээр нь нийлээд 57.1 сая $ буюу 159.8 тэрбум төгрөгийн үнэтэй үл хөдлөх хөрөнгө Сү.Батболдын хамаарал бүхий компаниудын нэр дээр бүртгэлтэй байна.
Сү.Батболдын эдгээр үл хөдлөх хөрөнгийг АНУ, Англи, Хонконг, Сингапур, Жерси арлын шүүхүүд дээр царцаасан шийдвэр гараад байна.
2020.10.28-ны өдөр Баянзүрх дүүргийн шүүхээс Сү.Батболд болон түүний төлөөний хүмүүс Эрдэнэт үйлдвэрээс зэсийн баяжмал худалдаж авах гэрээ болон Оюутолгойн орд газартай холбоотой Айвонхоу майнзын хамаарал бүхий хүмүүстэй хийсэн хэлцэл нь хууль зөрчсөн үндэслэлээр хэрэг үүсгэсэн.
Үүнээс болж Монгол улсад учирсан хохирол болох 250 сая $ буюу 713 тэрбум 575 сая төгрөгийг Сү.Батболдоос нэхэмжилж байгаа юм.
Тэгвэл одоогийн байдлаар Сү.Батболдын гадаадад илэрсэн үл хөдлөх хөрөнгийн нийт үнэлгээ 57.1 сая $ буюу 159.8 тэрбум болж байна.
Одоо “ЖП Морган” банкин дах Сү.Батболдтой холбоотой дансны хуулгуудыг гаргуулахаар Нью-Йорк хотын шүүх дээр хэрэг үргэлжилж байна.
Сэтгүүлч Б.Отгон 2020.02.18