Визийн зөрчилтэй Вьетнам засварчид мөрийтэй тоглож байгаад баригдлаа

Бүх нийтийн хөл хориотой энэ цаг үед авто засварын газрууд амарч байгаа. Тэгвэл Монгол улсад засварын газарт ажиллаж, амьдардаг БНСВУ-ын иргэд хууль бусаар мөрийтэй тоглож байгаад баригдсан байна.

Тодруулбал БНСВУ-ын иргэн LE MINH /эрэгтэй 21настай/, LE THI NGOCLY /эмэгтэй 42настай/, TRAN THO /эрэгтэй 30настай/, TRAN THANH NHON /эрэгтэй 43настай/ нарын нийт 4 хүн визний зөрчилтэй, мөрийтэй  тоглоом тоглож байсан тул уг үйлдлийг таслан зогсоосон байна.

Улмаар хэргийн газраас 2 000 000 төгрөг хураан авсан байна. Улмаар хэргийг цагдаагийн байгууллагаас шалгаж эхлээд байгаа юм.