“Үерхэл чамайгаа нандигнана”, “Зүүд”, “Амин үр”, “Зөвхөн чи” гэх мэт олон сайхан уран бүтээлээрээ 90-ээд оны залуусыг байлдан дагуулж байсан дуучин бол МУГЖ Чулуунбаатарын Насантогтох юм. Тэрээр өөрийнхөө уран бүтээлээрээ үзэгч түмэн олонтойгоо уулзахаас илүүтэй олон сайхан шавь нарынхаа уран бүтээлээр уулздаг болоод удаж буй.
Соёл-Эрдэнэ хамтлагийн гоцлол дуучин, СУИС-ийн багш, Монгол түмний урлаг, соёлын боловсролд 40 дэх жилээ чин үнэнчээр зүтгэж буйг үнэлж “Боловсролын тэргүүний ажилтан” цол тэмдгээр шагнажээ.
Б. Мөнхжаргал