Close Menu
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
    Featured
    Recent

    ЛУЙВАРЧДЫН ХУУЛЬ БУС БАРИЛГЫН СУУРИЙГ НУРААЖЭЭ

    05/11/2025

    Дуучин Jason хүүтэй болжээ

    05/10/2025

    Монгол Улсаас Тайландын хаант улсад суугаа Элчин сайд Т.Амарсанаагийн эхнэр өндрөөс унаж нас баржээ

    05/09/2025
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
Home»Мэдээ»С.Жавхлан: НҮБ-ын элч дуучин нь цасанд дарагдаад гадаа талбай дээр хүйтэнд хонож байна
Мэдээ

С.Жавхлан: НҮБ-ын элч дуучин нь цасанд дарагдаад гадаа талбай дээр хүйтэнд хонож байна

coolBy cool03/04/2021Сэтгэгдэл байхгүй3 Mins Read
Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Email
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Email

С.Жавхлан: НҮБ-ын элч дуучин нь цасанд дарагдаад гадаа талбай дээр хүйтэнд хонож байна

Дуучин Т.Ариунаа, нөхөр Г.Буяндоржийн хамт мэдэгдэл хийж өлсгөлөн зарлахаа мэдэгдсэн. Тодруулбал, Г.Буяндорж “Г.Буяндорж миний бие 1996 оноос хойш өнөөдрийг хүртэл 25 жил бизнесийн салбарт ажиллаж ирсэн. Энэ хугацаанд  “Ноёд групп” ХХК, түүний охин компани болох “Ноёд констракшин” ХХК-ийг өөрийн  хүч хөдөлмөрөөр  бүтээн босгосныг бизнесийн салбарынхан төдийгүй  монголын ард түмэн мэднэ. Өнөөдөр энд  хэвлэлийн хурал хийх болсон шалтгаан нь Цагдаа, Прокурорын байгууллагуудын нэр бүхий албан тушаалтнууд, өмнө нь прокурорын байгууллага болон мөрдөн байцаах албанд ажиллаж байсан өмгөөлөгч нарын хоорондоо холбоотой нарийн зохион байгуулалттай хууль бус үйлдэл, үйл ажиллагааны улмаас миний бие бүлэг этгээдэд  компаниа дээрэмдүүлж алдсан. Энэ хэрэг өнөөдрийг хүртэл эцэслэн шийдвэрлэгдээгүй 10 дахь жилдээ шалгагдаж байна. Тухайн үед юу болсон бэ гэвэл,  би  “Ноёд групп” ХХК болон   охин компани болох “Ноёд констракшин” ХХК-ийн  эзэмшил, өмчлөлд байсан 6.5 тэрбум төгрөгийн  хөрөнгө болох Баянзүрх дүүргийн V хороонд байршитай 1.2 га газар, уг газар дээр баригдаж байсан орон сууцны зориулалттай 540 айлын орон сууцны барилга, түүнд оруулсан 2.5 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалттай нийт 25 тэр бум төгрөгний борлуулалттай ажиллах “Сэлэнгэ 888” орон сууцны хорооллоо  бизнесийн хамтрагч гэх нэр бүхий иргэдэд залилуулсан. Залилуулсан гэдгээ мэдсэн даруйд  цагдаагийн байгууллагад гомдол гарган шалгуулахад эсрэгээр нь намайг  олон үндэслэлгүй хэргүүдээр удаа дараа шалгаж, 409 хоног цагдан хорьж, миний  эрх,  эрх чөлөөгөө хязгаарлан  хэлмэгдүүлсэн.  Би  бүхий л нотлох баримт, холбогдох мэдээллийг өгсөн, эзэн холбогдогч тодорхой атал 2011 оноос  өнөөдрийг хүртэл энэ хэрэг эцэслэн шийдэгдэлгүй  хууль хяналтын байгууллагын шатанд 10 жил болж байна.  Асуухаар “шалгаж байна”  гэдэг. Тиймээс энэ хэрэгт ороцохдоо чиг үүргээ хууль бусаар хэрэгжүүлсэн Цагдаа, Прокурор, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын нэр бүхий албан тушаалтнуудын ёс зүйгүй үйлдэл, үйл ажиллагааг эсэргүүцэн хууль дээдлэх болон шударга ёсны зарчмыг баримтлан ажиллахыг  шаардаж байна.

Иймээс би Монгол Улсын Ерөнхий прокурор Жаргалсайханд хандаж гурван албан шаардлага хүргүүлж, албан ёсоор өлсгөлөн зарлаж байгаагаа мэдэгдэж байна.

  • Нэгдүгээрт, намайг арван жил шалгасан прокуроруудад ёс зүйн хариуцлага тооцохыг шаардаж байна.
  •  Хоёрдугаарт, БНХАУ-ын иргэнтэй холбоотой 47 тэрбум төгрөгийн мөнгө угаасан хэрэг дээр ажлын хэсэг байгуулахыг шаардаж байна.
  • Гуравдугаарт, намайг хохироосон 25 тэрбум төгрөгийг асуудлыг шүүх рүү шилжүүлэхийг шаардаж байна. Энэ шаардлагуудыг биелүүлтэл миний гэр бүл суулт зарлаж, миний бие өлсгөлөн зарлаж байна” гэж мэдэгдсэн.

Т.Ариунаа “Миний хань 10 жил шалгууллаа. Үргэлжлээд л шалгаад л явж байна. Ямарч асуудал үнэний талд шийдэгдэггүй. Нийт 16 удаагийн шүүх хуралд оролцож, 409 хоног хоригдож хилсдүүлсэн. Өнөөдрийг хүртэл Монголын төр, хуулийн байгууллага миний ханийн хилс хэргээр тулгаж байгааг шударгаар шийдэж өгнө гэж хүлээсэн. Жирийн нэг иргэнийг яаж харлуулж, зохиомол хэрэг үүсгэж, ял тулгаж, нухчин дардагийг манай гэр бүл биеэрээ туулж байна. Ялтан, яллагдагч, гэмт хэрэгтэн болгоод хориод бүгдийг булаадаг. Би хэлмэгдэж, гүтгэгдсэн мянга мянган ээжүүдийн төлөөлөл. Манай гэр бүлийг монголын төр хамгаалалтандаа аваач гэж хүсье” гэсэн юм.

Үүний дараагаар дуучин Т.Ариунаа нөхрийн хамт өлсгөлөн зарлаж эхэлсэн.  Өлсгөлөн зарласан Г.Буяндорж, Т.Ариунаа нар дээр иргэд болон урлагийнхан очиж дэм хайрлаж байна. Тухайлбал УИХ-ын гишүүн асан, дуучин С.Жавхлан шөнийн 02:10 цагт очсон байна. Улмаар өөрийн цахим орчинд

“Олон жил Монгол түмнээ ерөөж баясгасан гэж шийтгэж байгаа юм уу? Залуус аа, хүмүүсээ бидний төр маш буруу дүлий яваад байнаа! Бурууг нь мэдсээр байж бид бас нэгнээ үгүйсгэхээс өөрийг сэтгэхгүй байна.
Монголын нэгэн ижий! Эх хүн
Дэлхийн НҮБ-ын элч дуучин нь цасанд дарагдаад гадаа талбай дээр хүйтэнд хонож байна.
Ийм байж болохгүй ээ!
Буяндорж ах, Ариунаа эгч хоёрыгоо тэмцлийнхээ зөв үр дүнд заавал хүрээрэй битгий шантраарай! Аялгуу дуу шигээ гал цогтой байгаарай гэж ерөөе!
Монгол ахан дүүс минь үнэний төлөө Эх орноо Ариун болгоцгооё!
Үргэлж хамтдаа шүү
Самандын Жавхлан
2021.03.04-ны шөнийн 02 цаг 10 хором” гэжээ.
Улмаар дуучин Т.Ариунаагийн цасанд дарагдсан зургийг хавсаргажээ.
байр суурь
Share. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Email
cool

Related Posts

ЛУЙВАРЧДЫН ХУУЛЬ БУС БАРИЛГЫН СУУРИЙГ НУРААЖЭЭ

05/11/2025

Монгол Улсаас Тайландын хаант улсад суугаа Элчин сайд Т.Амарсанаагийн эхнэр өндрөөс унаж нас баржээ

05/09/2025

Фото: Монгол цэргүүд өнөөдөр Москва хотноо ёслолын жагсаалаар алхана

05/09/2025

Comments are closed.

Сүүлд нэмэгдсэн

ЛУЙВАРЧДЫН ХУУЛЬ БУС БАРИЛГЫН СУУРИЙГ НУРААЖЭЭ

05/11/2025

Дуучин Jason хүүтэй болжээ

05/10/2025

Монгол Улсаас Тайландын хаант улсад суугаа Элчин сайд Т.Амарсанаагийн эхнэр өндрөөс унаж нас баржээ

05/09/2025

Зуны хамгийн эхний эвент, хамгийн COOL мэдрэмж IN DA HUREE

05/09/2025

Амиа хорлох гэж байсан иргэнийг аварчээ

05/09/2025

Фото: Монгол цэргүүд өнөөдөр Москва хотноо ёслолын жагсаалаар алхана

05/09/2025

Мод тарихдаа үндэсний үйлдвэрлэгчийн бордоог хөнгөлөлттэй үнээр авч болох нь

05/08/2025

“Татар“ хамтлагийн дуучин Д.Мөнхчулуун нэрээ өөрчилж, Д.Мөнхчулуунтатар болгон УБЕГ-т бүртгүүлжээ

05/08/2025

ДЭД ХУРАНДАА Э.БИЛЭГСАЙХАН МОНГОЛ ЦЭРГҮҮДИЙГ КОМАНДЛАН АЛХАНА

05/08/2025

“1984” ПОСТДРАМЫН ЖҮЖИГ ДАХИН ТАЙЗНАА

05/07/2025
Load More
Facebook X (Twitter)
© 2025 ThemeSphere. Designed by ThemeSphere.

Type above and press Enter to search. Press Esc to cancel.