Цар тахлын нөлөөгөөр эдийн засагт үүссэн доголдлыг арилгах, өрхүүдийн орлогыг өсгөх зорилгоор хүүхдийн мөнгийг 100 мянган төгрөг болгон нэмсэн. Засгийн газраас өнгөрсөн тавдугаар сарын 6-нд танилцуулсан энэ шийдвэр долдугаар сарын 1 хүртэл хүчинтэй. Иймд хүүхдүүд долдугаар сарын 1-нээс сар бүр хорин мянган төгрөгийг дансандаа хүлээж авдаг болно.

АХБ-ны судалгаагаар Засгийн газраас цар тахлын үед өрхүүдэд зориулан нийгмийн хамгааллын арга хэмжээ хэрэгжүүлээгүй бол 2018 онд 28.4 хувь байсан ядуурлын түвшин 36.7 хувьд хүрэх байсныг харуулсан юм. Тус судалгаанд хүүхдийн мөнгөн тэтгэмжийг нэмсэн нь ядуурал, тэгш бус байдлыг бууруулахад хамгийн үр нөлөөтэй арга гэж дүгнэжээ. Энэ тэтгэмж дангаараа ядуурлыг 24.9 хувь болгон, цар тахлаас хамаарсан ядуурлыг бууруулахад эерэгээр нөлөөлсөн байна.

Өнгөрсөн арван хоёрдугаар сард Засгийн газраас иргэд, өрхүүд, ААН-үүдийг дэмжих зорилгоор цахилгаан, дулаан, ус, хогны төлбөрийг мөн долдугаар сарын 1-нийг хүртэл тэглэсэн. Ингэхдээ 100 метр кв талбайн хэмжээнд дүйх төлбөрийг л хөнгөлсөн. 120 метр кв талбайтай айл зөрүү болох 20 м кв-ын үнээ өөрсдөө төлж байна.

Энэ шийдвэрийн дагуу манай улсын 900 мянган өрхийн цахилгаан, дулаан, хогны төлбөрийг “Эрдэнэт” үйлдвэр төлж байна.