ЭМЯ-ны өчигдөр хийсэн хэвлэлийн хурлаар 44 хүний шинжилгээний хариу эерэг гарсан билээ.

Эдгээр хүмүүсийн дунд “Үнэн ба зөв” намын дарга А.Отгонбаатар багтжээ. Ингэснээр Монгол Улсын хэмжээнд коронавирусний нийт батлагдсан тохиолдлын тоо 3076 болоод байна.

Түүнийг тусгаарласан бөгөөд хаанаас халдвар авсаныг нь тогтоохоор эмнэлгийн албаныхан ажиллаж эхэлжээ.

Одоогийн байдлаар ХӨСҮТ, Цэргийн төв эмнэлэг, Эх нярайн эмэгтэйчүүдийн 2-р төвд нийт 657 хүн эмчлэгдэж байгаас 591 хүний биеийн байдал хөнгөн, 57 хүн хүндэвтэр, 7 хүн хүнд, хоёр нэн хүнд байдалтай байна.