Эрүүл мэндийн яамнаас Covid-19-тэй холбоотой цаг үеийн асуудлаар өнөөдөр (2021.03.08) мэдээлэл хийлээ.

ХӨСҮТ-ийн Халдварт өвчин тандалт, судалгааны албаны дарга А.АМБАСЭЛМАА:

-Гуравдугаар сарын 7-нд нийт 13269 хүнд шинжилгээ хийхэд 108 хүнээс халдвар илэрлээ. Мөн сүүлийн 24 цагт нэг иргэн халдварын улмаас нас барлаа.

Нийт тохиолдол 3336 болсноос 2588 нь эдгэрсэн байна. Шинээр илэрсэн халдваруудын гурав нь гаднаас зөөвөрлөгдөн орж ирсэн бол 54 нь УДЭТ-аас илэрлээ. Үлдсэн нь халдвар авсан хүмүүсийн ойрын хавьтлууд байсан. ЭМЯ-наас уран бүтээлчдэд хандан зарласан тоглолтуудаа цуцлах уриалгыг гаргаж байна.