Завхан аймгийн Шилүүстэй суманд эмчлүүлж буй коронавирусийн халдвартай иргэний ойрын хавьтлын хоёр хүн халдвар авсан  гэж аймгийн Шуурхай штаб мэдээлэв.


-“Улаанбаатар хотоос Шилүүстэй суманд очсон иргэн болон түүний ээж коронавирусийн халдвар авсан болох нь батлагдаж, ХӨСҮТ-ийн эмч нарын баг, аймгийн Нэгдсэн эмнэлгийн эмч, мэргэжилтнүүд суманд нь эмчилж байна.
Тэгвэл тусгаарлалтад байсан нэгдүгээр хавьтлын 11 иргэнээс дахин хоёр иргэний PCR шинжилгээний хариу “Эерэг” гарсан байна. Шинээр халдвар авсан хоёр иргэнийг өнөөдөр сумын Эрүүл мэндийн төв рүү шилжүүллээ.

Халдвартай иргэдэд одоогоор эмнэл зүйн шинж тэмдэг илрээгүй, биеийн байдал хэвийн байна.

Сумын Эрүүл мэндийн төвийн эрүүл ахуйн нөхцөл байдал хүнд байгаа тул халдвар авсан иргэдийг ХӨСҮТ-рүү шилжүүлэх хүсэлтийг аймгийн Онцгой комиссоос Улсын онцгой комисст хүргүүллээ” гэв.