“Ковид-19” халдварын эсрэг вакцинд 8110 хүнийг хамруулаад байна
Нийслэлийн хэмжээнд зохион байгуулж буй “Ковид-19” вакцины дархлаажуулалтаар байнгын 21, түр 14, нийт 35 цэг ажиллаж байсан бол, ХӨСҮТ-өөс дахин таван цэг нэмж нийтдээ 40 цэг ажиллаж байгаа юм.
Эдгээр цэгт нийт 360 орчим эмч, эмнэлгийн ажилтан ажиллаж буй бөгөөд өнөөдөр 13.470 иргэнийг дархлаажуулалтад хамруулахаар төлөвлөсөн байна.
Харин 18:00 цагийн байдлаар 8110 иргэн буюу нийт төлөвлөсөн хүнийхээ 60.2 хувийг дархлаажуулаад байна. Тухайлбал:
БАЯНГОЛ дүүрэгт -1691
БАЯНЗҮРХ дүүрэгт -1636
СҮХБААТАР дүүрэгт -1312
СОНГИНОХАЙРХАН дүүрэгт -572
НАЛАЙХ дүүрэгт -449
ЧИНГЭЛТЭЙ дүүрэгт -360
БАГАНУУР дүүрэгт -243
БАГАХАНГАЙ дүүрэгт 40 иргэнийг тус, тус вакцинд хамруулжээ.