“Шинэ үе” продакшнаар овоглож, хошин урлагт Бооёо ахаараа хөтлүүлэн орж ирж байсан жүжигчин Л.Сөрөлт хамтлагаа орхиод багагүй хугацаа үдэж байгаа. Түүний дараагаар дуучин А.Түмэн-Өлзийтэй хамтран уран бүтээлийн тоглолтоо тавьж, аймгуудыг бүтэн тойрсон ч байх. Түүнийг жүжиглэхээс илүү дуулахад нь үзэгчид дуртай байдаг гэлцдэг юм билээ.
Хамтлагаасаа гарсныхаа дараа “Мөрөөдлийн театр”-ыг сонгож, үе тэнгийн залуустайгаа шоу драмаар дагнах болсон залуу уран бүтээлч урлагийн авьяасаас гадна бизнест одтой нэгэн гэнэ шүү.
Л.Сөрөлт сүүлийн үед гэргийтэйгээ хамтран Америкийн алдарт Amway сүлжээнд нэгдсэнээр тун амжилттай яваа сурагтай.
Тэрбээр сошиалд Ц.Оюунгэрэл хандан “ТАНЫГ АЖИЛД ОРУУЛАХ ӨРТЭЙБИЛ ҮҮ? “Аниа нь ахиад төрд хэсэг бужигнуулах гэсэн АН мөнгө өг гэнээ” товчхондоо.Арай хэтэрнээ.Хүүг чинь бол дэмждэг.
Та одоо болноо.Үнэхээр үзэх гэж байгаа бол хүний сүүлийн 10к-г авахгүйгээр тэмц.” гэжээ.