Өмнөд Солонгос улсад эх орныхоо нэрийг өндөрт өргөж яваа Монгол тулаанчид М.Нандин-Эрдэнэ болон Н.Чингүнжав нарын ROADFC холбооны ээлжит тулааны тов гуравдугаар сарын 27-нд болохоор албан ёсны товлогджээ.
Энэхүү эвэнтийн дэд оргил тулаанд Монголын MFC холбооны 70кг-ын аварга Мөнгөнцоожын Нандин-Эрдэнэ ROAD FC холбооны 75кг-д Пак Сүн Мо-ын эсрэг хийх бол МуайТайн ALLFC & WBC холбооны аварга Намсрайжавын Чингүнжав 70кг-д Ян Жи Хо-ын эсрэг тулалдана.
Nandin Erdene Bullet Chingun хоёртоо амжилт хүсэн ерөөе