Монгол улс эмэгтэй ерөнхийлөгчтэй болох боломжгүй боллоо
УИХ-ын гишүүн асан Ц.Оюунгэрэл АН-ын даргын сунгаанд оролцохоор дэнчингийн мөнгө болох 100 сая төгрөгийг хандиваар цуглуулсан билээ.
Нам доторх ерөнхийлөгчийн сунгаанд оролцох хүсэлтэй байсан Ц.Оюунгэрэл 94 сая төгрөг дээр ирээд хандиваа зогсоосон бөгөөд тодорхойгүй шалтгааны улмаас нэрээ татахаар болжээ. Монгол улс түүхэндээ анхны эмэгтэй ерөнхийлөгчтэй болох боломж байсан боловч ийнхүү тэрээр нэрээ татсанаар энэхүү боломж хаагдав. Ардчилсан намын дотоод сонгуульд одоо О.Цогтгэрэл, О.Амартүвшин, C.Эрдэнэболд, Д.Пүрэвдаваа Ж.Батсуурь нар тунан үлдсэн байна.