Нийслэлийн хүн амыг коронавируст халдварын эсрэг вакцинаар дархлаажуулах ажил 16 дахь хоногтоо үргэлжилж байна. Уг нь хатуу хөл хориотой үедээ хүн амаа вакцинжуулж эхэлсэн бол бүх зүйл зөв замдаа шуудрах байв.

10 тэрбумыг зарлагадан байж хийсэн “Нэг хаалга – нэг өрх” шинжилгээний үр дүн талаар болж төсвийн мөнгө уйлдаггүйг харуулсан. Хөл хориогоо сулруулсааас хойш өдөртөө 100, 100-гаараа нэмэгдэж нөхцөл байдал хүндэрсээр л байна. Гэвч эрх мэдэлтнүүд маань Ерөнхийлөгчийн сонгуулийн төлөө тэмцэлдээ улайрч халдварт өвчинтэй бус хоорондоо хэмлэлдэж сууна. Удирдагчид нь өвчинтэй тэмцэж чадахгүй байгааг мэдсэн үү яасан өнөөх л Япончууд бидэнд дахиад тусламжийн гараа сунгалаа. Япон Улсын Засгийн газрын буцалтгүй тусламжаар Монгол Улсад 1,3 сая хүнд шаардлагатай вакциныг хандивлахаар болсон бөгөөд ноот бичигт гарын үсэг зурах ёслолын ажиллагаа өчигдөр Гадаад харилцааны яаманд болжээ.

“Ковид-19” цар тахалын үед эрүүл мэндийн байгууллагын чадавхийг бэхжүүлэхэд чиглэсэн 21.5 сая ам.долларын буцалтгүй тусламжийн энэхүү төсөл нь 2 үе шаттай хэрэгжиж, 1.3 сая хүнд шаардлагатай тун вакциныг Япон Улсын Засгийн газар НҮБ-ын Хүүхдийн сан (UNICEF)-аар дамжуулан нийлүүлэхээр болжээ. Мөн вакцины “хүйтэн хэлхээ”-г бүрдүүлэх тоног төхөөрөмжийн хангамжийг шийдвэрлэх юм.

Өнөөдрийн байдлаар нийт 48265 хүн коронавирусийн халдварын эсрэг вакцины нэгдүгээр тунд хамрагдаад байна. Дэлхийн бүхий л орон Япон улсад өр зээлтэй, тусламж авдаг байх. Харин Япончууд монголчуудад өртэй юм шиг байнга тусалдаг нь санаа зовмоор. Япончууд бахгүй бол яах юэ? Эрх баригчдаа. Манай эрх мэдэлтнүүд яг хүнд хэцүү цаг үед сонгуулийн солиоролд автаж төрийн ажлаа умартаж суухад Япончууд бид бүхэнд тусалсаар. Үнэгүй юм байхгүй гэж нэг мэргэн үг байдагсан.