Өнөөдөр тэрээр нэрт Төрийн соёрхолт хөгжмийн зохиолч Бирваагийн Мөнхболдын хамт “Жамын Буурал Орчлон” хэмээх гайхалтай нэгэн шинэ уран бүтээлээ УГЖ С.Ганзориг андынхаа дуулснаар өлгийдөн аваад байна.


Ирж яваа сайхан цаг дор нэгэн шинэ уран бүтээл энэ өдрүүдэд мэндэлжээ.

Тэрхүү шинэ уран бүтээлийн эзнийг Хангай нутгийн Цэнхэрийн халуун рашаан нутагтай яруу найрагч Доржсүрэнгийн ОТГОНПҮРЭВ гэх авай.

Нийтийн дуунд сүүлийн үед авьяасаараа цойлж орж ирэн хөгжмийн зохиолч, судлаачдийн анхаарлын төвд ороод байгаа түүнтэй Монголын нэртэй хөгжмийн зохиолчид ээлж дараалан олон сайхан уран бүтээл туурвин хийх болсон нь өдгөө хэнд ч нууц биш болоод байна.

Тухайлбал, хөгжмийн нэрт төлөөлөгч Хөгжмийн зохиолч УГЗ М.Булганы хөгжим, Дуучин СТА С.Баттулга “Ижий бидэн хоёр”, УГЗ Б.Бямбаярын хөгжим, Дуучин ҮУИТ-ын дуучин СТА Г.Отгонзул “Төрийн тахилгат СУВАРГА хайрхан”, залуу ая зохиогч Д.Бердибекийн аялгуу , Дуучин УГЖ Э.Төрмандах “Салхит Хар”, СТА О.Эрдэнэбатын хөгжим, ҮУИТ-ын дуучин СТА Г.Отгонзул “Жороо морьтой бүсгүй” гэх мэт олон сайхан дуун түрлэгтэйгээр нийтийн дууны ертөнцид даруухнаас даруухан хөл тавин орж ирсэн аймгийнхаа нэр цуутай цөөн уяачдын нэгэн ажээ.

Өнөөдөр тэрээр нэрт Төрийн соёрхолт хөгжмийн зохиолч Бирваагийн Мөнхболдын хамт “Жамын Буурал Орчлон” хэмээх гайхалтай нэгэн шинэ уран бүтээлээ УГЖ С.Ганзориг андынхаа дуулснаар өлгийдөн аваад байна.

Сайхан цаг иртэл дуунд дуртай түмэн дээ зориулан хатгамал үгийн хамт, харандааны адал явдлаар өгүүлсэн түүний шинэхэн “тос” амтагдсан уран бүтээлийг хүргэж байна.

Зуны дэлгэр цагаар эрхэм найрагчийн энэхүү шинэ бүтээл нь клипжиж та бүхэнд хүрэх буй за.