Дундговь аймагт халдвартай иргэн хулгайн замаар очоод Улаанбаатарт өнөөдөр иржээ.Энэ талаар шуурхай штаб мэдээлэл хийлээ.

Өчигдөр нэг иргэн ПСР шинжилгээний бичигтэй хүнээр машинаа бариулаад аймгийн постоор орж ирсэн тохиолдол бүртгэгдээд байна.

 

Улмаар нөгөө эерэг гарсан хүн нь Улаанбаатар руу буцчихсан байна. Ингэхдээ аймгийн онцгой комисст мэдэгдээгүй.

Харин хамт ирсэн хүн нь иргэний үүргээ ухамсарлаж аймгийн онцгой комистт мэдэгдсэн. Тиймээс тухайн ойрын хавьтлын хүмүүсийг тогтоогоод ажиллаж байна. Цаашдаа халдвар тархсан байж болзошгүй гэж үзэн, 3, 4 дүгээр сургууль, 2 дугаар цэцэрлэгийн үйл ажиллагааг зогсоогоод байна.

Мөн иргэдийг онцын шаардлагагүй бол ирэх долоо хоног хүртэл гэрээсээ гаралгүй халдвар хамгааллаа барих шаардлагатай байна. Тус эерэг гарсан хүний гэр бүлийн хүмүүс нь эдгээр сургууль, цэцэрлэгт ажилдаа явсан, хичээлдээ сургуульдаа очсон байна. Анги хамт олон, ажлын газрынх нь нэгдүгээр хавьтал гэж үзэн, гэрт нь тусгаарласан” гэлээ.

https://m.facebook.com/watch/live/?v=704407793571333&ref=watch_permalink&_rdr