Зууны манлай хос дуучид болох С.Вандан, Д. Дуламсүрэн нарын ач охин, дуучин В.Баттулгын том охин гайхалтай уянгалаг хоолойтой Б.Дуулим охины урлагын зам дахь ирээдүй нь тодоос тод гэрэлтэж байна.

Аавтайгаа хамт уран бүтээл хийж, эмээ өвөөгөө баярлуулж, “Анхны хайр”, “Вансэмбэрүү”, Жинжиймаа зэрэг дуунуудыг эвлэгхэн дуулж, сонсогч олны хайрыг татаж яваа бяцхан охин “Миний Анхны хайр бол аав минь” гэж хэлэн аавыгаа уйлуулсан билээ.

Дуучин В.Баттулга өөрийн цахим хуудсандаа: “Сайн байцгаана уу? Охин бид хоёр нь улам их хичээх болноо. Та бүхнээсээ маш сайхан энерги авч хийх бүтээх эрч хүч цэнэгээ дүүргэсээр байгаа шүү баярлалаа.” хэмээн талархлын үгээ дайжээ. Тэрбээр охиныгоо “Анхны хайр” дууг дуулсны дараа сонсоод шөнөжин уйлж суусан гэдэг. Авьяаслаг хөөрхөн охинд уран бүтээлийн өндрөөс өндөр амжилт хүсэн ерөөгөөд, Урлагын бурхан Янжинлхам үргэлж ивээх болтугай.