Халдвартай хүнтэй хамт 20 гаруй алба хаагчийг сургалтад хамруулжээ.
Дэлхий нийтийг хамарсан цар тахлын улмаас олон нийтийн арга хэмжээг хориглоод байгаа билээ. Гэтэл ОБЕГ болон нийслэлийн Онцгой байдлын газар дэглэм зөрчиж өчигдөр буюу 2021-03-12-ны өдөр 08:00-17:00 цагт сургалт хийсэн байна.

Сургалтад нийслэлийн онцгой байдлын ерөнхий газар болон нийслэлийн есөн дүүргийн онцгой байдлын хэлтэс, гамшгаас хамгаалах сургалтын төвийн мэргэжилтнүүд зэргээр 20 гаруй хүн оролцжээ.

Харин сургалтад оролцсон хүмүүсийн нэг нь халдвартай байсан болох нь тогтоогджээ. Ингэснээр сургалтад суусан хүмүүсийг шинжилгээнд хамруулах тусгаарлах зэрэг ажлуудыг хийж байна.

Үүнтэй зэрэгцэн тус байгууллагын дарга удирдлагад хариуцлага тооцох асуудал яригдаж байна. Бид энэ талаар эргэж мэдээлэх болно.