Улсын онцгой комисс(УОК)-ын хуралдаан Төрийн ордонд энэ цаг мөчид үргэлжилж байна
. Засгийн газар, УОК ирэх дөрөвдүгээр сарын 1-ээс ерөнхий боловсролын сургуулийн хичээлийг танхимаар эхлүүлэх чиг барьж байсан ч сүүлийн хэдэн өдөр Covid-19 халдвар эрс өсөх болсон.
Үүнтэй холбоотойгоор Эрүүл мэндийн яам, Халдварт өвчин судлалын үндэсний төв хөл хориог 28 хоногоор тогтоох, боломжгүй тохиолдолд үйлчилгээний газрын ажиллах цагийг богиносгох, 10-ээс дээш хүн цугларуулахгүй байх, фитнесс, караоке, цэнгээний газрын үйл ажиллагааг 14-21 хоногоор түр зогсоох санал хүргээд байгаа юм.
Мөн Улаанбаатар хотын хэмжээнд вакцинжуулалт эхэлсэн. Энэ ажлын явц ямар шатанд яваа талаар УОК мөн мэдээлэл сонсч, тодорхой шийдвэр гаргах юм.