Өчигдөр Монголын боксын түүхэнд тод үсгээр бичигдэх өдөр болов. Монголын эмэгтэй боксчдоос М.Мягмаржаргал олимпод тулалдах эрхээ авсан анхны Монгол боксчин болжээ.

Тэрбээр өөрийн цахим хуудсандаа “Монголын түүхэнд эмэгтэй боксчидоос анхны Олимпийн эрхээ авлаа. Учир нь корона вирусаас болж 6 сард болох байсан олимпийн эрхийн тэмцээн цуцлагдаад дэлхийн ранк гарсан байна. Би ранкаараа 15-д орсон ч зарим дутуу байсан оноо нөхөгдөөд ранк урагшилсан учир олимпод орох эрхтэй боллоо. Төдийгөөс өдий хүртэл намайг ойлгож туслаж дэмжиж байсан ээж эгч дүү хамаатан садан багш дасгалжуулагч баг хамт олон та бүгддээ баярлалаа. Маш хүнд гэмтэлээс болж 1 жил бэлтгэл хийгээгүй ч яг одооноос хичээх цаг ирлээ. Бас маш их хариуцлага ирж байна бүх хүчээрээ хичээх болноо.” хэмээн бичжээ.

 

М.
Мягмаржаргалдаа амжилт бүхний дээдийг хүсэн ерөөе.