Катар улсын Доха хотод Дэлхийн ширээний теннисний холбооноос зохион байгуулж буй Олимпийн эрх олгох сүүлийн тэмцээнд 50 гаруй улсын шилдэг тамирчид оролцлоо.

Манай улсаас ОУХМ Э.Лхагвасүрэн, С.М Ж.Мөнхзориг, Б.Должинзуу, Б.Болор-эрдэнэ нар оролцлоо. Тус тэмцээний Зүүн өмнөд Азийн хэсэгт манай улсын шигшээ багийн тамирчид оролцож Монгол улсын шигшээ багийн тамирчин спортын мастер Б.Болор-Эрдэнэ, Э.Лхагвасүрэн нар “Токио 2020” олимпийн наадамд оролцох эрхээ авчээ. Монголын Спортын түүхэнд тод үсгээ бичлээ. Ширээний теннисний хамт олондоо өндөр амжилт хүсэн ерөөе.

Шигшээ багийг дэмжигч БТСУХороо, МШТХолбоо түүний хамт олондоо талархал илэрхийлэе.