Сошиал ертөнцөд өөрийн гэсэн онцгой зан чанараараа олонд танигдсан, чөлөөт нийгмийг эрхэмлэгч О.Осоржамаа.
Учир нь нийгмийн хэсэг бүлэг этгээдүүд түүнийг муу үгсээр гоочилох нь олонтаа. Эдгээр хар бараан үгэнд өвдөг сөхөрч шантардаггүй эсрэгээрээ өөрийнхөө санаа бодлыг ямарваа нэгэн байдлаар илэрхийлж босч ирдэг нь түүний хамгийн том давуу тал билээ.
Тэрээр өнөөдөр цахим хуудаснаа “Заа Осоржамаа нь Приус 20 боллоо.Приус 11 зараад хэдэн төгрөг нэмээд явж байсан приус 20 авсан. Хүн нэг хэвээр амьдарна гэж юу байхав.Амьдрал дээшлэн шүү.Та нарынхаа ачаар Осоржамаагийнхан амьдрал өнгөтэй өөдтэй яваа шүү.
Та нартаа маш их талархаж явлаа. Хүн овсгоотой байвал амьдрал байна. Хүмүүс минь муулсан хүн хождоггүй муулуулсан хүн илүү хождог” гэжээ.