Коронавируст “Ковид-19” халдварын эсрэг вакцины дархлаажуулалтад хамруулах ажлыг нийслэлийн хэмжээнд өргөн хүрээнд зохион байгуулж байна.

2021 оны 03 дугаар сарын 13-ны байдлаар дархлаажуулалтын 43 цэгт 102 багийн 746 эмч, ажилтан ажилласан бөгөөд үйл ажиллагааг нь зогсоохгүй, тогтвортой ажиллуулах шаардлагатай албан байгууллагуудын 15.182 хүнийг дархлаажуулалтад хамрууллаа.Дархлаажуулалт эхэлснээс хойш нийт 99.228 хүнийг вакцинд хамруулжээ.