Мэргэжлийн сүмо бөхийн 68 дахь их аварга Асашёорюү Д.Дагвадоржийн ээж Пүрэвдулам хүүгээ зодог тайлсан ч сүмо дахь монгол хөвгүүдээ хараад, дэмжээд, залбираад суух тэр мөч.
Сүмод аархаж, бүхэл бүтэн нэгэн үеийг эзэлж, аагиулж явсан хүү нь зодог тайлсан ч дохёд гарах бөхчүүдээ дэмжих агшин. Аргагүй л бөхийн ээж гэсэндээ Сугаррагчаа хүүгийнхээ хүү Хоошорюү С.Бямбасүрэндээ санаа тавих тэр үе.
Аса аварга цахим хуудсандаа ” Бүтэн үе солигдсон ч Ээж минь залбираад сууж бндаа.
世代交代祈る母親🙏😊長い間ご苦労様です” хэмээн мэссэж оруулжээ. Монгол бөхийн ариун цагаан хийморь үргэлжид ивээх болтугай. Монгол эхийн суу алдар мандан бадраг.