Close Menu
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
    Featured
    Recent

    Зуны хамгийн эхний эвент, хамгийн COOL мэдрэмж IN DA HUREE

    05/09/2025

    Амиа хорлох гэж байсан иргэнийг аварчээ

    05/09/2025

    Фото: Монгол цэргүүд өнөөдөр Москва хотноо ёслолын жагсаалаар алхана

    05/09/2025
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
Home»Папарацци»Тэргүүн охины нөхөр О.Тэнүүн: Мөнгөнөөс илүү үнэ цэнэтэй зүйл бол гэр бүл
Папарацци

Тэргүүн охины нөхөр О.Тэнүүн: Мөнгөнөөс илүү үнэ цэнэтэй зүйл бол гэр бүл

coolBy cool03/26/2021Сэтгэгдэл байхгүй2 Mins Read
Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Email
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Email

Ерөнхийлөгчийн сонгуулийн сурталчилгаанд аавыгаа дагалдан явж, өдгөө “Тэргүүн охин” гэх гуншин зүүх болсон ууган охин Б.Намуун нь 2012 онд сүр дуулиантай хурим найр хийж байлаа.

Б.Цог гэх даруухан залуутай Хөвсгөлийн жуулчны баазад гэрлэж, хуримын зочдоо нисэх онгоцоор зөөж байсан Б.Намуун харамсалтай нь хоёр жил ч бололгүй нөхрөөсөө салсан гэдэг. Анхны амьдралдаа цэг тавьснаас хойш аавынхаа улс төрийн ажилд анхаарч явсан Б.Намуун дараагийн болзоонд явж, “Оюуны Ундраа” группийн захирал С.Отгонбаярын том хүү О.Тэнүүнтэй ханилсан юм.

“Хос жор” цуврал төсөлд Б.Намууны нөхөр О.Тэмүүн ингэж ярьсан байна. Тэрээр “Том бизнест хэн нэгэн хөл тавихдаа тухайн бизнесээ судлан суралцаж байж дараа нь ямар нэг туршлага хуримтлуулаад чадвартай баг хамт олныг бүрдүүлэн ажиллаж эхэлдэг гэдгийг бүгд мэднэ байх. Анагаахаар төгсөж байж эмч болдог шиг.
Тэгээд бүхэл бүтэн жилийн, сарын гэх мэт стратеги төлөвлөлт гаргаж байж аль болох алдахгүй, хамт олноо эрсдэлд оруулахгүй олон талын сэрэмжтэй амжилттай бизнес эрхлэнэ шүү дээ.

Гэтэл амьдрал дээр хосын харилцаан дээр гэр бүл үр хүүхэд дээрээ бид суралцах боловсрох өөрийгөө хөгжүүлэх тал дээр тоодоггүй.

Уул нь мөнгөнөөс илүү үнэ цэнэтэй зүйл бол гэр бүл шүү дээ.

Амьдралынхаа стратеги төлөвлөгөө, уртын болон ойрын зорилгоо тодорхойлж, яагаад хэн хэнийгээ сайхан амьдруулж болохгүй гэж…

Манай гэр бүл мундагтаа ингэж хэлээд байгаа юм биш шүү. Энэ байдлыг олж ухаараад суралцах гээд л хуваалцаж байгаа юм шүү.

Одоо цагт мэдээлэл арвин, нээлттэй
хүн өөрөө хүсвэл хөгжих дэвших боломжтой болсон. Тиймээс бид хүүхдээ өсгөх тал дээр, хосын харилцаан дээр сурах, өөрийгөө хөгжүүлэх, аль болох амьдралаа төлөвлөж үр дүнтэй амьдрах хэрэгтэй юм шиг санагддаг.

Одоо бид өөд өөдөөсөө харж суугаад маргасан ч хамаагүй ярилцаж төлөвлөдөг болсон доо…

Хэн хэнийгээ жаргалтай байгаа эсэхийг нягтлахыг хичээдэг. Эхнэр минь өөрийн мөрөөдөл ажилдаа цаг гаргах хэрэгтэй, би ч бас өөртөө цаг гаргах хэрэгтэй.

Тэгэж байж харилцаа бас хөгжиж явдаг юм шиг ээ” гэжээ. Мөн тэргүүн охин тэр бүр хүүхдийнхээ зургийг ил гаргадаггүй. Инстгарам хуудаснаа хүүгийнхээ бичлэгээр гангарчээ.

 

сонин хачин
Share. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Email
cool

Related Posts

Зуны хамгийн эхний эвент, хамгийн COOL мэдрэмж IN DA HUREE

05/09/2025

Амиа хорлох гэж байсан иргэнийг аварчээ

05/09/2025

Фото: Монгол цэргүүд өнөөдөр Москва хотноо ёслолын жагсаалаар алхана

05/09/2025

Comments are closed.

Сүүлд нэмэгдсэн

Зуны хамгийн эхний эвент, хамгийн COOL мэдрэмж IN DA HUREE

05/09/2025

Амиа хорлох гэж байсан иргэнийг аварчээ

05/09/2025

Фото: Монгол цэргүүд өнөөдөр Москва хотноо ёслолын жагсаалаар алхана

05/09/2025

Мод тарихдаа үндэсний үйлдвэрлэгчийн бордоог хөнгөлөлттэй үнээр авч болох нь

05/08/2025

“Татар“ хамтлагийн дуучин Д.Мөнхчулуун нэрээ өөрчилж, Д.Мөнхчулуунтатар болгон УБЕГ-т бүртгүүлжээ

05/08/2025

ДЭД ХУРАНДАА Э.БИЛЭГСАЙХАН МОНГОЛ ЦЭРГҮҮДИЙГ КОМАНДЛАН АЛХАНА

05/08/2025

“1984” ПОСТДРАМЫН ЖҮЖИГ ДАХИН ТАЙЗНАА

05/07/2025

Төр дэмжихийг хүсэхгүй бол “сонин уншдаггүй улс” гэдгээ зарлачих

05/07/2025

Модель С.Төгсийн нандин агшин

05/06/2025

“Icetop” хамтлагийн ахлагч Eyescool буюу Б.Оргил-Эрдэнийг эцсийн замд нь үдлээ

05/05/2025
Load More
Facebook X (Twitter)
© 2025 ThemeSphere. Designed by ThemeSphere.

Type above and press Enter to search. Press Esc to cancel.