МУГЖ С.Жавхлан уран бүтээлийн ажилдаа ханцуй шамлан оржээ. Түүний шинэхэн уран бүтээлийн нэр нь “Андууд”. Уг дууны шүлгийг МУСГЗ Б.Нацагдорж бичсэн бол хөгжмийг МУУГЗ Т.Сэр-Од бүтээжээ.


Тэрбээр цахим хуудсандаа: “Андууд” хэмээх шинэхэн уран бүтээлийг яруу найрагч, зохиолч МУСГЗ Б.Нацагдоржийн санаачлагаар өлгийдөн авахаар ажилласаар байна.

Багштайгаа ойрын арваад жил час хийсэн уран бүтээл бараг хийгээгүй байдаг шүү! ”

гэсэн байна. Тэд өмнө нь

“Насан багын дурсамж”

“Монголжингоо”

“Миний найз”

“Бидэн хоёрын жаргал”

“Монголын үнэртэй салхи”

“Нутгын жаахан Цээмаа”

“Дарьганга нутаг”

“Хүний сайхан орчлонд”

“Нууцхан сэтгэлийн үнэн” зэрэг олон сайхан дуунууд бүтээж байжээ.