Гүрж улсын нийслэл Тбилиси хотод болж өндөрлөсөн жүдо бөхийн “Их дуулга” тэмцээний эхний өдөр Монголын жүдочид хоёр алтан медаль хүртэж аархав. Нийт 83 орны 530 гаруй жүдоч оролцсон тус тэмцээнд эмэгтэйчүүдийн 48 кг-ын жинд гавьяат тамирчин М.Уранцэцэг гавьяат эхний даваанд хийлээд Италийн София Петитто, Румыний Моника Унгурену, хагас шигшээд Словенийн Маруса Стангар, финалд Италийн Франческа Миланиг тус тус илүүрхсэнээр алтан медаль хүртэв.

Урам хугалдаггүй Урнаа Тбилисээс алтан медаль хүртсэнээр “Их дуулга” тэмцээнээс долоо дахь алт, зургаан мөнгө, таван хүрэл, нийт 18 медальтайгаар нэгэн шинэ амжилт тогтоов. Олон улсын жүдо бөхийн холбооноос зохион байгуулдаг цуврал “Их дуулга” тэмцээнээс Словенийн алдарт жүдоч Тина Трстеняк 17 медальтайгаар дээд амжилтыг эзэмшдэг байсан юм. Тэгвэл МУГТ М.Уранцэцэг Тбилисийн “Их дуулга”-д түрүүлснээр оргилд нь гарч ирлээ