Н.Түвшинбаярыг эрэн сурвалжилж байна
Олимпийн аварга Н.Түвшинбаяр өчигдөр багын найз Улсын өсөх идэр начин Э.Энхбатыг хэрцгийгээр зодож гэмтээсэн тухай бид мэдээлсэн. Тэгвэл Э.Энхбатыг ГССҮТ-д хүргэсэн бөгөөд одоог хүртэл ухаан ороогүй сэхээнд байгаа юм. Түүний биеийн байдалд хүнд байна. Тэрбээр маш их хэмжээний бэртэл авч, цус алдаж шоконд орсон байна.
Тэгвэл багын найзыгаа хэрцгийгээр зодсон Н.Түвшинбаяр одоо болтол сураггүй алга болсон тул эрэн сурвалжиж эхэлсэн тухайг эх сурвалж мэдээллээ.
Албан бус эх сурвалжийн мэдээлж байгаагаар хэрэг гарах үед харилцан зодоон болсон аж. Зодооны үеэр Н.Түвшинбаяр мөн гэмтсэн тул эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа гэнэ.
Хэргийг Хан-Уул дүүргийн цагдаагийн газраас шалгаж байгаа юм. ЦЕГ-аас энэ хэргийн талаар даваа гаригт албан ёсны мэдээлэл өгөх аж. Бид энэ хэргийн талаар эргэж мэдээлэх болно.