Хөвсгөл аймгийн Нэгдсэн эмнэлгийн төрөх тасагт өнөөдөр өглөөний 7:40 цагт 3 ихэр хүү мэндэлжээ.

Тодруулбал Мөрөн сумын иргэн М.Нямгэрэл хоёр дахь төрөлтөөрөө гурван ихэр хүүтэй болсон байна. Тэрбээр 2016 онд төрж хүүтэй болж байсан бол 5 жилийн дараа 3 ихэр хүү төрүүлж 4 хүүтэй болж байгаа юм.

СУРТАЛЧИЛГАА

Ихрүүдийг Нэгдсэн эмнэлгийн Төрөх тасгийн Ерөнхий мэргэжилтэн П.Отгонбаяр, Их эмч Э.Инжир, Эх баригч М.Энхболд болон төрөх тасгийн хамт олон кесар хагалгаагаар амжилттай төрүүлсэн байна. Хөвгүүд 2,600, 2,400, 2,800 грамм жинтэй төрсөн бөгөөд биеийн байдал сайн байгаа аж.

Ихрүүдийн аав Б.Цэрэнтогтох “Ихрүүдийг хяналтад авч зөвлөгөө мэдээлэл тогтмол өгч байсан Далайн элбэрэлт өрхийн эмнэлгийн хамт олон, эсэн мэнд төрүүлсэн Төрөх тасгийн хамт олондоо маш их баярлалаа” хэмээн талархлаа илэрхийллээ.

Эх сурвалж: Khuvsguliinungu.mn