Дэлхий нийтийг хамарсан цар тахлын улмаас Монгол улсад төрөл бүрийн хөл хориог тогтоож байгаа. Гэсэн ч халдварын тохиолдол буурахгүй нэмэгдсээр байгаа билээ.

Монгол улсад цар тахалтай тэмцэхээр тэргүүн эгнээнд ажиллаж байгаа хүмүүсийн нэг болох НОК-ийн ажилтнууд нэгдүгээр хавьтал болж тусгаарлалтад ороод байна. Үүнээс гадна НОК-ийн нэг ажилтан халдвар авсан болох нь батлагджээ. Одоогоор уг этгээд хаанаасаа халдвар авсан болохыг тогтоохоор ажиллаж байгаа а.

Харин энэхүү мэдээллийг албан эх сурвалжууд нууцалсаар байгаа юм. Дашрамд дурдахад УОК-ийн шуурхай штабын ажилчдаас гурван удаа шинжилгээ авахад 15 хүн халдвартай болох нь тогтоогдсон юм.

Иймээс иргэн та халдвар хамгааллын дэглэмээ баримталж, амны хаалт зүүж, гараа тогтмол ариутгаарай.