Цахим гэмт хэрэг сүүлийн үед их гарах болсон бөгөөд энэ талаар цагдаагийн байгууллагаас тухай бүрт нь сэрэмжлүүлэг өгсөөр байгаа. Гэтэл иргэд өөрсдийн анхаарал болгоомжгүй, итгэмтгий зангаасаа болж залилуулсаар байна. Тухайлбал иргэн хуурамч Facebook хаягаар орж байгаа хүнд 2.1 сая төгрөг залилуулсан байна. Залилан хийсэн этгээд орон сууцны 8 хувийн зээлд хамруулж өгнө гэж Фэйсбүүкийн мессенжерээр холбогдож “Хаан” банкны данснаас 2.100.000 төгрөг залилан авсан аж. Хэргийг цагдаагийн байгууллагаас шалгаж байгаа бөгөөд бид энэ талаар эргэж мэдээлэх болно.