Монголын урлагт зүрх сэтгэлээрээ зүтгэж буй, үлгэр жишээ олон хамтлаг дуучин байдаг. Бид энэ удаад тэдний нэг болох “Увертюра” хамтлагийг онцолж байна.
“Увертюра” хамтлагийнхан бүхий л төрлийн хандивын арга хэмжээнд цааргалахгүйгээр тоглож буян болдог нь олон хүний хайр хүндлэлийг хүлээсэн гэж хэлж болно.
Аливаад чин сэтгэлээсээ ханддаг тус хамтлагийнхан үргэлж цагаа барьж арга хэмжээ тоглолт бүрт хүндэтгэлтэй ханддаг. Үүгээр ч зогсохгүй өөрсдийн үг, үйлдэл бүрээрээ үлгэр дуурайлал болж, ёс зүй хэм хэмжээг баримталдаг болохыг ойр тойрныхон нь баталдаг.
Урлагийн хүний биеэ хэрхэн зөв авч явахыг, бусдад хэрхэн үлгэр дуурайлал болж байгаа нь тус хамтлагийн ахлагч, нямбайгаараа алдартай Г.Пүрэвдагватай холбоотой гэнэ лээ. Тэрбээр хамтлагийн уран бүтээл, төлөвлөгөөт ажил гээд бүхнийг чамбай бэлтгэдэг болохоор ийнхүү үлгэр жишээ хамтлаг болж чадсан юм.
Байгуулагдаад 10 гаруй жил болсон тус хамтлагийн бүтээл бүр нь чанартай байхаас гадна Монгол бахархлыг эрхгүй төрүүлдэг.
Цаашид олон сайхан бүтээлээрээ Монголын ард түмний сонорыг мялаагаарай.
Баярлалаа “Увертюра”