PUBG Mobile-ын дэлхийн аваргын хүрэл медальт Монголын ZEUS ESPORTS баг тэрбум төгрөгийн шагналын сантай тэмцээнд оролцох эрхээ авчээ.


Эх сурвалжийн мэдээллээр 3 сая юань буюу 1.3 тэрбум төгрөгийн шагналын сантай “Peace Elite Asia Invitational 2021” тэмцээн энэ сарын 27-нд эхлэх юм байна.
ZEUS баг өнгөрсөн долоо хоногт PUBG Mobile Pro League-ийн Өмнөд Азийн Финалд өрсөлдөн хоёрдугаар байр эзэлсэн ба про лигийн Гранд финалд шалгарсан. Тэмцээний хоёрдугаар байранд шалгарснаар “Peace Elite Asia Invitational 2021”-т оролцох эрхтэй болжээ.

PUBG Mobile Pro League-ийн Өмнөд Азийн Финалд zeus GODLESSS финалын үнэ цэнэтэй тоглогч болсон бол ICY, ZYOL нар хамгийн олон kill хийсэн жагсаалтын 2, 3-т бичигджээ.