Нийслэлийн хэмжээнд 2021 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн 15:00 цагийн байдлаар, коронавируст “Ковид-19” халдварын эсрэг дархлаажуулалтад нийт 40.005 хүн хамрагдаад байна.


Дархлаажуулалтын суурин 120 цэг, явуулын 20 цэгт вакцины нэгдүгээр тунг 2777 хүн хамрагдсан бол вакцины хоёрдугаар тунг 37.228 хүнд хийсэн байна.

Вакцинд хэзээ, хаана хамрагдах талаарх мэдээллийг харъяа хороо, Өрхийн эрүүл мэндийн төвөөс утсаар болон холбогдох мэдээллийн сувгаар хүргэх тул иргэд халдвар хамгааллын дэглэмээ баримтлан товлосон хугацаанд дархлаажуулалтад хамрагдах боломжтой юм.

НИЙСЛЭЛИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН ГАЗАР