НИЙСЛЭЛД 15:00 ЦАГИЙН БАЙДЛААР 35.843 ХҮН ДАРХЛААЖУУЛАЛТАД ХАМРАГДААД БАЙНА…

2021 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн 15:00 цагийн байдлаар, нийслэлийн хэмжээнд 35.843 иргэнийг коронавируст “Ковид-19” халдварын эсрэг дархлаажуулалтад хамруулаад байна. Дархлаажуулалтын суурин 113 цэг, явуулын /автобус/ 22 цэгт 298 багийн 2318 эмч, эмнэлгийн мэргэжилтэн ажиллаж 1-р тунд 17.883, 2-р тунд 17.960 иргэнийг дархлаажуулалтад хамруулаад байна.