Close Menu
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
    Featured
    Recent

    Дуулианы эзэн жүжигчин О.Дөлгөөн уруул шахуулжээ

    06/19/2026

    ГЕГ-ын дарга асан Х.Баатар зуурдаар таалал төгслөө

    06/19/2026

    А.Хаянхярваа: Бага залуудаа эрдэмд шамдаагүй бол өтөл насандаа хов живээр тархи дүүрдэг

    06/18/2026
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
Home»Мэдээ»ТАНИЛЦ: С.Амарсайхан арбитрын шүүхэд ялагдаж, 4.7 сая амдоллар төлөх болсон баримт  
Мэдээ

ТАНИЛЦ: С.Амарсайхан арбитрын шүүхэд ялагдаж, 4.7 сая амдоллар төлөх болсон баримт  

coolBy cool05/03/2021Updated:05/03/2021Сэтгэгдэл байхгүй3 Mins Read
Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Email
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Email

ТАНИЛЦ: С.Амарсайхан арбитрын шүүхэд ялагдаж, 4.7 сая амдоллар төлөх болсон баримт


Шадар сайд С.Амарсайханы эхнэр улаан бүс буюу ХӨСҮТ-өөр ороод гарсан, хүүхэд нь төрөөс зээл авч сурахаар болсон олон дуулианыг та бид мартаагүй байгаа. Бид энэ удаад шадар сайдын гадаадын иргэнийг залилсан байж болзошгүй буюу арбитрын шүүхэд ялагдаж, 4.5 сая ам.доллар төлөхөөр болсон асуудлыг онцолж байна.

Одоогийн Шадар сайд С.Амарсайхан 2012 оны арваннэгдүгээр сарын 7-нд  “Оюуны ундраа групп”-ийн хамаарал бүхий “Нордстар минералс” компаниараа дамжуулан АНУ-ын иргэн Жэймс Ф.Баур-аас “SS  Mongolia” компани түүний эзэмшлийн ашигт малтмалын уурхайг 3,5 сая ам.доллараар худалдаж авсан байна. Баян-Өлгий аймгийн Цэнгэл сумын нутагт орших Гянтболд буюу Вольфрамын уурхайг худалдан авахдаа шадар сайд өөрөө баталгаа гаргаж, төлбөрөө хуваарийн дагуу төлөхөөр болсон байна.

  • Гэрээнд гарын үсэг зурснаас ажлын 5 өдрийн дотор 500 мянган ам.доллар
  • Ажлын 15 өдрийн дотор 1 сая ам.доллар
  • Үлдсэн хоёр сая ам.долларын төлбөрийг улирал бүр 250 мянган ам.доллараар хуваан 8 удаа төлөхөөр болжээ.

Гэвч худалдан авагч тал буюу С.Амарсайханы компани эхний 500 мянган ам.долларын төлбөрийг хугацаандаа хийгээд, хоёр дахь төлөлтийг хийгээгүй тул 1 сар хагасын дараа буюу арванхоёрдугаар сарын 20-нд талууд гэрээндээ нэмэлт, өөрчлөлт оруулж, хуваариа өөрчилсөн байна.

Өөрчлөхдөө үлдсэн 3 сая ам.долларын төлбөрийг 250 мянган ам.доллараар 12 удаа хувааж төлөхөөр тохирчээ. Төлбөрөө төлөх баталгаа болгож, шинэчилсэн гэрээгээрээ   “Нордстар Минералс” компани нь худалдан авсан “SS  Mongolia” компанийн хувьцаагаа  АНУ-ын иргэн Жэймс Ф.Баурт барьцаалуулж, худалдан авагч тал гурван жилийн дотор төлбөрөө барагдуулах үүрэг хүлээлгэсэн байна.

Уг гэрээнд “Нордстар минералс” компани төлбөрөө төлөөгүй тохиолдолд “Оюуны ундраа групп” өмнөөс нь төлөх баталгаа гаргасан ба “Оюуны ундраа групп” компанийг төлөөлж С.Амарсайхан гарын үсгээ зурсан байдаг.Гэвч, гэрээний үүргээ зөрчиж, төлбөрөө төлөөгүйгээс асуудал Арбитрийн шүүхэд хандсан байдаг.

Арбитрын шүүхэд С.Амарсайханы талаас ялагдал хүлээж 4.5 сая ам.доллар буюу өнөөдрийн төгрөгийн ханшаар  4 700 000$*2850=13 395 000 000  төгрөгийн өрөнд орсон байна.

Арбитрын шүүхийн энэхүү шийдвэрийг Монголын шүүх баталгаажуулж, шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас өдгөө ажиллагааг гүйцэтгэхээр болсон ч ажилаа хийхгүй байгаа гэж хэлж болно.

Шадар сайдын бараг тэргүүлдэг гэр бүлийн ОУГ-т уурхайгаа алдсан АНУ-ын иргэн Жэймс Ф.Баур хохирлоо барагдуулахаар Олон улсын арбитрийн шүүхэд хандсан.  2019 оны гуравдугаар сарын 8-нд Хонгконгийн Олон улсын арбитрийн төвөөс түүний хохирлыг бүрэн барагдуулж өгөх тухай шийдвэр гаргажээ.

Арбитрийн шүүхийн шийдвэрийг албажуулан, Монгол улсад шийдвэрийг гүйцэтгэхийн тулд заавал Монгол улсын шүүхээр орсон байх ёстой байдаг. Тиймээс арбитрын шүүхийн шийдвэртэй холбогдуулан 2019 оны дөрөвдүгээр сарын 23-ны өдөр Нийслэлийн Хан-Уул дүүргийн анхан шатны шүүхээс захирамж гаргасан байна. Уг захирамжаар Арбитрийн шүүхийн шийдвэрийг баталгаажуулсан байдаг.

Үндсэн төлбөрийн үлдэгдлийг хүүгийн хамтаар буюу нийт 3 571 178 ам.доллар, Арбитрийн шүүхэд хандсан нийт зардлын 80 хувь болох 817 024.29 ам.долларыг төлөхийг “Оюуны Ундраа Групп” болон “Нордстар Минералс” компаниудад даалгажээ. Мөн 4,3 сая ам.долларын төлбөр бүрэн төлөгдөж дуусах хүртэл жилийн 6 хувиар бодож,  /улирал бүр хүүгээс хүү бодогдох нөхцөлтэйгээр/ төлөх үүргийг хүлээсэн байна. Өнөөдрийн байдлаар, сард 18 мянган ам.долларын хүү бодогдож байгаа хэдий ч тэд авч хэлэлцэхгүй өдийг хүрч байна. Шүүхийн шийдвэр гарснаас хойш 24 сар болж байна. Ингэхээр 4.3 сая ам.доллар дээр 24 сарын хүү болох 432 000 ам.доллар нэмэгдээд 4.7 сая ам.долларыг эргүүлэн төлөх болж байна. Энэ нт Монгол мөнгөөр 13 395 000 000  төгрөг болж байгаа юм.

Шүүхийн шийдвэрийг нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас биелүүлэх гэсэн боловч биелүүлдэггүй.  Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас  ажиллагаа хийгээгүй биш хийсэн. Тодруулбал, 2019 оны зургаадугаар сарын 10-нд “Оюуны ундраа Групп”, “Нордстар минералс” компаниудын дансыг битүүмжилжщсэн ч  7 хоногийн дараа буюу 2019 оны зургаадугаар сарын 17-нд тэдний хүсэлтээр “Оюуны ундраа групп” компанийн дансыг нээсэн байна.

x

Эндээс Нийслэлийн засаг дарга С.Амарсайхан, түүний хамаарал бүхий компани шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад нөлөөлж байгаа юм биш биз” гэсэн хардлага эрхгүй төрж байна.

Бэлтгэсэн А.Баярмаа

 

Нийтлэлчид Онцлох сэжигтэй
Share. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Email
cool

Related Posts

ГЕГ-ын дарга асан Х.Баатар зуурдаар таалал төгслөө

06/19/2026

НИТХ-ын төлөөлөгч Э.Хулан гурван байгууллагаас цалин авдаг уу

06/18/2026

Ж.Алтаншагай 40 насны босго алхлаа

06/17/2026

Comments are closed.

Сүүлд нэмэгдсэн

Дуулианы эзэн жүжигчин О.Дөлгөөн уруул шахуулжээ

06/19/2026

ГЕГ-ын дарга асан Х.Баатар зуурдаар таалал төгслөө

06/19/2026

А.Хаянхярваа: Бага залуудаа эрдэмд шамдаагүй бол өтөл насандаа хов живээр тархи дүүрдэг

06/18/2026

НИТХ-ын төлөөлөгч Э.Хулан гурван байгууллагаас цалин авдаг уу

06/18/2026

Ж.Алтаншагай 40 насны босго алхлаа

06/17/2026

Улс төрийн угсаа залгамжлал М.Энхболдын хүү Э.Анарын томилгоогоор үргэлжлэх үү

06/17/2026

Ш.Энхийн-Од NBA Draft-ийн өмнөх дөрөв дэх багийн бэлтгэлд оролцжээ

06/17/2026

М.Нарантуяа: Монголчуудын хүнлэг чанар яагаад араатанлаг болж хувираад байгааг судлах цаг болжэ

06/17/2026

Дотоодын зах зээлд зарагдаж буй бүх эмийг нэг сарын хугацаанд шинжлэхийг Ерөнхий сайд Н.Учрал үүрэг болголоо

06/17/2026

Жүжигчин Ш.Мөнхбаяр: Эрдэнэт хүртэл 15 км дутуу байна

06/17/2026
Load More
Facebook X (Twitter)
© 2026 ThemeSphere. Designed by ThemeSphere.

Type above and press Enter to search. Press Esc to cancel.