Өөрт зохьсон хуримын цагаан даашинзыг өмсөөд, мөрөөдлийн ханхүүтэйгээ хуримаа хийхийг хүсдэггүй бүсгүй энэ орчлонд үгүй. Эмэгтэй хүний хамгийн нандин баяр баясгалан, аз жаргал дүүрэн өдөр хуримын өдөр байдаг.

Тэгвэл олны танил, тэр дундаа цагаан даашинз өмсөж хуримаа хийж амжаагүй бүсгүйчүүд маань нэгэн даашинзны салоны нүүр царай болжээ. Тэдний хайр дурлалын адал явдлын талаарх мэдээллийг дор сийрүүлэн хүргэе.

Титэм хурим ..

Жүжигчин Х.Баярмаа

Найруулагч Ц.Хүсэлбаатар, МУГЖ С.Өлзийхүү нарын дундаас төрсөн үзэсгэлэнт охин бол жүжигчин Х.Баярмаа. Өндөр нуруу, гоолиг бие, бүлтгэр алаг нүд, танан цагаан шүд түүнийг илүү тодруулдаг. Сайхан бүсгүйн хэд хэдэн шинж бүрдсэн энэ бүсгүй өдгөө 27 настай.

Дэлхийн мисс тэмцээнд эх орноо төлөөлөн оролцож явсан түүх тэртээх 10 жилийн өмнө өнгөрчээ. Гэхдээ тэр гэрлэж амжаагүй. Хэвлэлүүдэд найз залуугийн сураг ч дуулгаж байгаагүй. Харин сүүлийн үед жүжигчин, загвар өмсөгч О.Амгаланбаатартай сүжирч гүйх болсон, гэхдээ энэ уран бүтээлийн хэсэг ч байж магадгүй. Хэрэв тэр сүйт бүсгүй болвол ингэж харагдах нээ.

Дуучин А.Хишигдалай

Монголын рок попын ертөнцөд цахиур хагалж яваа энэ бүсгүй өдгөө 28 настай. Эзэн хичээвэл байгалиас заяасан гоо үзэсгэлэн, хөөрхөн төрхийг хэрхэн тодруулж болдогийг өөрийн биеэр харуулж яваа эмэгтэй.

Харахад эмзэг даруухан төрхтэй харагддаг тэрээр амьдрал дээр тун эршүүд нэгэн. Үүнийгээ хоёр ахтайгаа хамт өссөн гэдэгтэй холбон тайлбарладаг. Тэрээр реппэр Гантулгатай албан ёсоор үерхэж, анхны хайраа өгсөн гэдгээ нууддаггүй ч, тэдний дотно харилцаа хоёр жилээс илүү хэтрээгүй. Түүний төрсөн өдрөөр 99 сарнай бэлэглэдэг залуу хэд хэд бий. Тэр дунд “Хувьсал” продакшны жүжигчин, загвар өмсөгч О.Мөнхдалай ч цохиж явах нь бий. Харин амьдралд яараагүй дуучин бүсгүй маань одоогоор хэнд ч сэтгэлээ нээгээгүй, ганц бие бүсгүйн амьдралаар жаргаж явна. Ямар аавын хүү ийм хөөрхөн “сүйт бүсгүй”-г түүнийг өөрийн болгох нь цаг хугацааны л асуудал байхдаа.


Филармони” Насаа

Монголын хамгийн босго өндөртэй гэгддэг Улсын Филармонийн гоцлол дуучин Насанбуянг танихгүй хүн ховор.

Зууны манлай поп хатагтай Б.Сарантуяагийн шавь гэгддэг тэрээр авъяас билэгийн хувьд ярих юмгүй. Төрөөд сар хүрээгүй байхдаа Voice of Mongolia наадмын хоёрдугаар улиралын шалгаруулалтад оролцож байсан тэрээр охиныхоо аавын талаар “тас” нуудаг. Ер нь бол хайр сэтгэлийн асуудлаа олонд дэлгээгүй. Түүнийг дуучин С.Гантогоотой холбон тайлбарладаг ч, тэд энгийн харилцаатай уран бүтээлийн найзууд гэдгээ албан ёсоор мэдэгдсэн. Одоог хүртэл хуримлаагүй яваа дуучин бүсгүй энэ жил 34 настай. Хэрэв тэр гэрлэхээр бол ийм хөөрхөн сүйт бүсгүй болох нь.


Жүжигчин Н.Мөнхсоёл

Нэгэн хэсэг цэнхэр дэлгэцийн шинэ кино бүр дээр дүр авч, олноо танигдаж явсан жүжигчин Н.Мөнхсоёл энэ жил 29 настай.

Авьяаслаг, царайлаг дээрээс нь чадварлаг гэх тодотголтой Соёлоо бусдаас ямар ч дүрд хувирч чаддаг гэдгээрээ ялгардаг. Ирээдүйд цахиур хагалж мэдэх жүжигчдийн тоонд зүй ёсоор ороод буй тэрээр “Улаан дөрвөлжин”, “Оюутны нууц амраг”, “Зүүдэнд ч оромгүй явдал”, “Хөлтрөг”, “Фэйсбүүкийн од”, “Мөрдөгч”, “Хүүхэлдэй” зэрэг кинонд тоглож байсан. Түүний хайр дурлалын түүхийг сөхвөл, оюутны ширээнээс хүүгийнхээ аавтай дотноссон ч, тэдний амьдрал удаан үргэлжлээгүй. Дээрх кинонд тоглож байх үедээ “Фантастик”-ын найруулагч Б.Тамиртай дотносож, гэр бүлээс нь салгасан гашуун түүх түүнд бий. Гэхдээ энэ үйлдэлдээ жүжигчин бүсгүй огтхон ч харамсдаггүй гэсэн. Ганц бие ээжийн амьдралаар удаан амьдарсан тэрээр хоёр жилийн өмнөөс загвар өмсөгч Хайдав гэдэг залуутай сэтгэлээ дэлгэн, хамтран амьдарч буйгаа зарласан. Хэрэв тэр сүйт бүсгүй болвол, ийм үзэсгэлэнтэй харагдах аж. Байгалиасаа сайхан төрсөн түүнд хуримын даашинз зохьсон гэж ванлий.

Жүжигчин О.Цэнгэл

Мэргэжлийн биш ч мэргэжлийн жүжигчнээс ялгагдахааргүй авъяас билэг, гоо үзэсгэлэнгийн ундрага бол О.Цэнгэл. “Сайн уу, амьдрал минь”, “Боолын гэрээ”, “Гоёлын даашинз”, “Хамтран амьдрагч”, “Эр хүн болгож өгөөч”, “Улаанбаатар би чамд хайртай”, “Ээж” зэрэг кинонуудад тоглосон түүнийг мэргэжлийн “томчууд” үнэлдэг.

Өдгөө Сийлэн хэмээх бяцхан охины ээж болсон тэрээр гэрлэж амжаагүй л яваа. Сошиалын идэвхитэй ашигладаг тэрээр дуучин Мишээлтэй гэр бүл болсон. Түүнээс өмнө MN25 суваг телевизийн хөтлөгч Тэнгэстэй урт удаан хугацаанд үерхэж байсан гэдэг. Хэрэв тэр хуримаа хийхээр бол ийм сүйт бүсгүй болох нээ, үзэсгэлэнтэй биш гэж үү.

Зургуудыг титэм хуримаас….