Халамцуу дүрээр олонд танигдсан жүжигчин Р.Адъяа зүрхний андуудаа дуудаж уухыг уриалжээ.

Түүний дуудсан хүн бол “Маск”-ын Дээгий, “Эмоци”-ийн Баатархүү нар. Тэд ч мөн үзэгч олноо халамцуу, пааниг эрчүүдийн дүрээр танигдаж тодордог.

Тэдний хувьд Р.Адъяа насаар арай дүү ч “шувууны бага жирэгдэг” гэдэг шиг юм болж буй бололтой.


Р.Адъяа хөл хорионы өмнө гэрээрээ кек с,  боов хийж фенүүдийнхээ арааны шүүсийг асгаруулдаг байв.

Хаа очиж нарийн боовны авъяастай тэрээр энэ тал дээр барагийн бүсгүйчүүдийг гаргаадаггүй гэдэг. Тиймээс найз нөхөд, түүний фенүүд “Урлаг уран сайхнаа орхиод бялуу, нарийн боовн ы цех ажлуулаач” хэмээн хошигнож байв.