СҮРДҮҮЛЭГ, ГҮТГЭЛЭГ ХОЁРООР ХОЛ ЯВАХГҮЙ ЭЭ!!!
МАН-д УИХ дахь 64 суудал ҮНЭМЛЭХҮЙ ОЛОНХИ
Шалгах бүрэн эрх ТАГНУУЛ, ЦАГДАА, ПРОКУРОР, ШҮҮХ байна!
Өнөөдрийг хүртэл тэд АН-ыг улс орныг өрөнд орууллаа гэж гүтгэлээ.
Өөрсдөө гуравхан жилийн дотор ДОЛООН ИХ НАЯД төгрөгийн өрөнд улс орноо живүүллээ!
Бүлгээрээ, засгийн танхимаараа хуйвалдаж ЖДҮДС-гаас хулгайлсан зээлийнх нь булхай луйвар |ШИНЭ БАРИМТ|-аар баяжигдах тусам Ардчилсан нам руу гүтгэлгийг задгай мөнгө шиг цацаж байна.
Энэ гүтгэх, удирдлагуудыг нь намнах үйл ажиллагаандаа бүхий л хэвлэл мэдээллийн хэрэгслийг татан оролцуулж байгаа нь харамсалтай.
Хэний мөнгөөр ингэж иргэдийн тархийг угаах гэж оролдоно вэ? Мэдээж ард түмнээс хулгайлж, хумсалсан мөнгөөрөө шүү дээ!!!
Өнөөдрийг хүртэл Нийгмийн даатгалын сан, Капитал банк, Хөгжлийн банкнаас зээл авсан, мөнгө идсэн уусан гэж хоосон хашгирч байхаар байгаа бүх эрх мэдлээ ашиглаад шалга л даа!!!
Та нарт бүрэн эрх нь байна. Харин би ард түмнийхээ өмнө нүүр бардам зогсч байгаад шалгуулъя!!!
Харамсалтай нь, шалгахгүй, шалгаад ч цэвэр учраас ингэж хий хоосон орилж, нүүрээ нуусан албатуудаараа гүтгэлэг тараалгаж байгаа юм.
Олон жил ор үндэсгүй гүтгэлэг, доромжлол тараасан, тараалгасан хүмүүсийг мэдэж байгаа. Цаг нь ирэхээр энэ бүх хүмүүстэй хатуу хариуцлага тооцох болно!!!