НИЙСЛЭЛЧҮҮДИЙН 98.8 ХУВЬ НЬ ВАКЦИНЫ 1-Р ТУНД ХАМРАГДЛАА

2021 оны 05 дугаар сарын 24-ний өдөр нийслэлийн хэмжээнд “Ковид-19” халдварын эсрэг дархлаажуулалтын 1-р тунд 1191, мөн 2-р тунд 21.379 буюу нийт 22.570 иргэнийг хамрууллаа.


Вакцинжуулалт эхэлснээс хойш нийслэлийн 18-аас дээш насны иргэдийн 98.8 хувь буюу 941.639 нь 1-р тунд, 64.2 хувь буюу 612.720 нь 2-р тунд хамрагдаад байна.