Бахархмаар МУНДАГ залуу! Хэдэн сая шэйрлэж түгээмээр…

Бодол, мөрөөдөл, зарчим МАШ ГОЁ!

Жижиг цомхон үйлдвэртэй болж, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг ажлын байраар хангах… Хүний хөдөлмөрлөж олсон мөнгөөрөө өгч буй захиалгыг үнэгүйдүүлэхгүй байх гэнээ.

Б.Тэмүүжин гэрээрээ суудлын бүрээс оёж байна. Гэрийнхээ нэг өрөөнд үйлдвэрлэл эрхэлдэг. Ганцаараа ажиллаж, хоёр машин ашигладаг. Тэрээр гадны тансаг машинуудын доторх салоныг судалснаар Монголдоо хийж эхэлсэн байна. Ялангуяа Монголчуудын өдөр тутамдаа хэрэглэдэг Приуст яагаад хийж болохгүй гэж боджээ. Б.Тэмүүжин массын үйлдвэрлэлээс илүү тухайн хүний автомашинд зориулсан, чанартай бүрээс үйлдвэрлэхийг хичээдэг залуу үйлдвэрлэгч аж.

Түүний багш бол YOUTUBE гэнэ. ГАЙХАЛТАЙ!

Хүсэл, зорилго чинь заавал биелэнэ.

NTV – NTV Мэдээ

Vibe5809 – Болдбаатар Тэмүүжин