Ордуудын долоо хоногийн зурхай

Уншигч таны энэ долоо хоногийн ажил үйлсэд амжилт хүсч энэ долоо хоногийн зурхайг хүргэж байна.

Хонь

Хайр сэтгэлийн харилцаанд халамжтай байдлыг эрхэмлэж, хайртай хүндээ үнэнч байхыг зөвлөе. Та нийтэч байж, харилцагч хүмүүстэй хялбар ойлголцохыг хичээвч зарим нь үүнийг хүсэхгүй байгаа мэт сэтгэгдэл төрнө. Ачаалал их байх тул аль болох сэтгэл санаагаа тайван байлга. Хэт ядарснаас сэтгэлийн хямралд орж болзошгүй. Тансаг хангалуун,  элбэг дэлбэг байдлыг хэт хүсэмжлэх хэрэггүй. Долоо хоногийн дундуур мэдлэг боловсролоо дээшлүүлэхэд санаа тавь. Албан хэргийн уулзалтуудыг хэвшмэл хоцрогдсон байдлаас өөрөөр явуулах санаачилга үр дүнд хүрнэ. Таны албаны байр суурь бат бөх байна. Шинэ ажлын байр танд өөрийгөө чөлөөт хүн мэт мэдрэмж өгнө. Гэхдээ зарим зүйл гэр бүлийнхэнд тань таалагдахгүйгээс болж маргаан дэгдэж магадгүй. Тойрон хүрээлж буй хүмүүсийн зарим мэдээлэл худал байх бөгөөд чухал шийдвэрийг яаруу гаргавал хожим харамсаад ч барахгүй зүйл болно.

Үхэр

Амьдралын идэвх сайн байж таныг зовоож байсан асуудлууд үгүй болно. Өөртөө шүүмжлэлтэй хандаж, хувийн ёс суртахуунаа нийгмийн нөлөөнөөс хамгаал. Ойр дотныхоо хүмүүстэй нээлттэй байгаарай. Гэр бүлд тулгарсан амьдралын асуудлаа хоёул хамтдаа шийд. Өөрийн үйл хөдлөл, бодол санаагаа хянаж чадвал хэцүү асуудлыг хялбараар даван гарна. Долоо хоногийн дундуур ажиллах идэвх багасна. Бусдын хэрэгт бүү оролц. Санхүүгийн байдал тийм ч тогтвортой бус байна. Орлого зарлагаа хяна. Та шийдэмгий сонголт хийж сур. Өөртөө итгэх итгэл, үзэл бодол, үнэт зүйлсээ хамгаалахыг хэрэгтэй.

Ихэр

Долоо хоногийн эхнээс л сэтгэл санааны хувьд тогтвортой байж, хөл үймээнд бүү авт. Биеэ авч явах байдалдаа анхаар. Бүх өр зээлээ төл. Та шинэ нээлт хийж магадгүй тул бодсоноо зоригтой хий. Үл хөдлөх хөрөнгө худалдан авах, бичи  баримт бүрдүүлэхтэй холбоотой асуудал гарч болзошгүй байна. Өөрийн ашиг сонирхлын төлөө бусдыг ашиглах оролдлого тийм ч сайхан харагдахгүй. Од эрхсийн нөлөөгөөр бусдын амьдралыг хувийн харилцаандаа туслагч мэтээр авч үзэх нь таны хувьд санамсаргүй үйлдэл байж болох ч нэр төрөө хамгаалахын тулд анхааралтай болгоомжтой бай. Долоо хоногийн сүүлээр танд ирсэн гэнэтийн санал нь ойрын ирээдүйд ашиг, амжилт авч ирж, таны санхүүгийн байдлыг бат бэх болгоно. Уужим тайван ухаанаар бие биедээ хандах нь хосуудын харьцааг сайжруулна. Бусдын зөвлөгөөг сонсож асуудалд эрүүл ухаанаар ханд. Ихэнх хүмүүс эрч хүчтэй ихтэй байх болно. Гэхдээ хэт яаралгүй, амарч тайвширвал танд ашигтай гэдгийг зөвлөе.

Мэлхий

Долоо хоногийн эхэнд шинэ ажил яаран эхлэх хэрэггүй. Бүгдийг тооцон төлөвлөсөн ч бүтэлгүйдэх магадлалтай. Хийж гүйцэтгэх ажлаа чухал ач холбогдлоор дүүргэж, аль болох сонирхолтой хэлбэрээр явуулахыг хичээ. Ямар нэгэн үйл явдалд төлөвлөөгүй бол оролцохоос татгалз. Бизнесийн ерөнхий зорилгоо эргэн хар. Үйлдвэрлэл эрхэлдэг хүмүүс техник технологио шинэчил. Амьдралд тулгарах сорилтыг итгэлтэй хүмүүстэйгээ хамт өнгөрөөх хэрэгтэй. Ойр дотны хүмүүс тань үнэтэй зөвлөгөө өгч чадна. Энэ үед гэр орноо тохижуулах, шинэ тавилга хэрэгсэл худалдан авахаар төлөвлөж болно. Санхүүгийн үйл ажиллагаа амжилттай болно. Долоо хоногийн сүүлээр түншүүдтэйгээ зөрчил, үл ойлголцолд хүрч болзошгүй байна. Санхүүгийн төслүүд урьдчилан төлөвлөснөөс илүү удаан үр дүн үзүүлэх бололтой. Өөрийн үзэл бодлыг тууштай хамгаал. Гэхдээ төрөл төрөгсөд, найз нөхөдтэйгөө харьцахдаа болгоомжтой байж, үгээ цэнэ.

 Арслан

Долоо хоногийн эхэнд арилжаа наймаа эрхлэгчдийн өмнө даван туулахад бэрх саад бэрхшээл тохиолдож мэднэ. Сэтгэл санааны байдалдаа санаа тавь. Хамт олны үйл ажиллагааг зөв зохион байгуулбал хамтын хүчин чармайлтаар олон зүйлийг бүтээж чадна. Та өөрийгөө гайхуулах хүсэл төрөх боловч хөнжлийнхөө хэрээр хөлөө жий гэдгийг сана. Эд хөрөнгөтэй холбоотой таагүй явдал гарч болзошгүй. Долоо хоногийн дундуур ерийн бус үйлдлүүдийг од эрхэс дэмжих хандлагатай байна. Удирдах шатны байгууллагаас таны арга барилыг үнэлэх болно. Албан тушаал ахих эсвэл цалингаа нэмүүлэх талаар удирдлагатайгаа ярилцаж болно. Ямар ч нөхцөл байдалд дасан зохицох чадварт суралцсанаар өрсөлдөөнд үлдэж чадна. Урьдчилан таамаглаагүй бэрхшээл, шийдвэрлэх асуудал хуримтлагдаж магадгүй. Эрүүл мэндэд муугаар нөлөөлөх бүх юмнаас татгалз, ялангуяа архи согтууруулах ундаанаас. Хувийн амьдралд төвөгтэй асуудлууд үе үе гарсаар байх болно. Гэхдээ энэ бүгдийг шантралгүйгээр даван туулах хэрэгтэй.

Охин

Чухал ажил хэргийн хүрээнд гаргах шийдвэр санхүүгийн хүндрэлд хүргэх магадлал их байна. Таны гэр бүлд хардалт, хөндийрөлт бий болохоос сэргийл. Шалтгаангүй мэт зүйлс ч муу ёр зөгнөх болно. Зорилгоо зөв тодорхойлбол ялалт амжилтад хүрэх нь цаг хугацааны л асуудал. Эрч хүчтэй байх тул хэтийн төлөвлөгөө боловсруул.  Одоогийн эрхэлж буй ажлаа өөрчлөхөөр шийдэж магадгүй. Гэнэтийн сэтгэл хөдлөлд бүү авт. Долоо хоногийн дундуур эрүүл мэнд муудаж болзошгүй байна. Халдвар авах гэнэт өвдөх магадлалтай. Сурган хүмүүжүүлэх болон шинжлэх ухааны судалгаа хийдэг хүмүүсийн нэр хүнд өндөр байна. Өөрийгөө нээн харуулахад тохиромжтой цаг үе. Зөв газраа байвал их эрч хүч энергитэй, өндөр урам зоригтой байна. Ажил, албан тушаал болон нийгмийн байр суурийг өөрчлөх үйл явдал болно. Аливаа таагүй үйл явдлыг сэтгэлээ их зовоолгүй даван туулахыг хичээ. Удахгүй санхүүгийн байдал тогтвортой болж, шинэ эх үүсвэрээс мөнгөн орлого орж ирнэ.

Жинлүүр

Долоо хоногийн эхнээс л мэдрэлийн хэт ачааллаас зайлсхийх хэрэгтэй. Бие болон сэтгэл санаа тавгүй байвал гэрээсээ хол явсны хэрэггүй. Та шинэ мэдлэг эзэмших, түүнийгээ амьдралд түргэн хэрэгжүүлэх зэргээс хир амжилтад хүрэх нь хамаарна. Цаг үеийн нөхцөл байдлаас болоод ихэнх хүмүүст ертөнцийг зөв ойлгох ухагдахуун байхгүй болно. Таны бүтээлчээр сэтгэх чадвар өндөр байна. Долоо хоногийн дундуур мөнгө санхүүтэй холбоотой төлөвлөгөөгөө биелүүлэх шаардлага тулгарна. Шударга бус байдал үргэлжилж байсан ч хүмүүстэй харилцах харилцаагаа муутгахаас болгоомжил. Бие чилээрхэх шинж тэмдэг илэрвэл яаралтай эмчлүүлэх арга хэмжээ ав. Элдэв харшлын гаралтай өвчнөөс болгоомжил. Мэргэжлийн эмчийн зөвлөгөө болон тайван амралт танд илүүдэхгүй. Танд амралт хэрэгтэй болжээ. Бие махбодоо юу хүсэж буйг төсөөлөх гээд үз.

Хилэнц

Од гараг завгүй байгаа хүнд тусалж санхүүгийн ээдрээтэй асуудлыг шийднэ. Та ивээн тэтгэгчтэй болно. Удаан хугацаанд мартагдахгүй арга хэмжээ зохион байгуулах талаар тэднийг ятгаж чадна. Удирдлагууд оролцохгүй байх тийм арга хэмжээ бүү зохион байгуул. Аливаа олон нийтийн арга хэмжээ зохион байгуулах, хурал цуглаан, концерт, уралдаан, спортын арга хэмжээ зохиоход таатай. Долоо хоногийн дундуур албан тушаал дэвшиж магадгүй. Таны оюун ухааны чадвар, даруу зан, нэр алдар авч ирэх нь. Хувийн бизнес эрхлэгчид гадаад орон болон эх орныхоо өнцөг булан бүрээс сонирхолтой санал хүлээн авна. Мөнгөний нөөцтэй байж хэсэг зуур шаардлага багатай зарлагаасаа татгалзахыг танд од эрхэс зөвлөж байна. Гэр орон, эцэг эх дотнынхондоо анхаарал тавихад тохиромжтой. Таныг сайхан хувь тавилан хүлээж байна.

Нум

Долоо хоногийн эхэнд таны хүмүүсийг итгүүлэн үнэмшүүлэх авьяас илэрнэ. Хэрэгтэй цаг мөчид бусдын сонирхлыг татаж буй ажил хэргээ эхлэх дэмжлэг авах чадвартай байна. Залуу нумынхан хайр сэтгэлтэй учирна. Зөв хайр дурлал амжилтын зам руу хөтлөхийг тэд ухамсарлах болно. Санхүүтэй холбоотой ажил эрхэлдэг хүмүүсийн хувьд сонирхолтой ажил хэргийн санал ирнэ. Судалгаанд тулгуурласан хөрөнгө оруулалт дажгүй ашиг авчирна. Эхэлсэн ажлаа дуусгах цаг иржээ. Ажлын нөхцөл байдлаа шалгаж, төлөвлөгөөнд саад болох зүйлийг урьдчилан олж мэд. Шийдвэрлээгүй асуудлын учрыг олохын тулд таатай үеийг ашигла. Яриа хэлэлцээрт амжилт байгуулна. Та үйл явдлын гол цөмийг олж харвал өрсөлдөгч нараа ялна. Оюун ухааны салбарын бүхий л ажил төрөл амжилт гаргана. Яаруу сандруу гэнэтийн шийдвэр бүү гарга. Эртний дотно найз нөхдийн хамт салхинд гарч зугаалахад тохиромжтой гэж од эрхэс зөвлөж байна.

 Матар

Дээд шатны эрх мэдлийн байгууллагаас тусламж ивээл үзүүлнэ гэж горьдсоны хэрэггүй. Нэр төрөө бэхжүүлэх ба ажил хэргийн холбоогоо баталгаажуулахад чиглэсэн бүхий үйл ажиллагаа ашиг тусаа өгнө. Хол аялалд явахад тохиромжгүй. Хурц ухаан, зөн билгийн ачаар олон үзэл санаатай хүмүүстэй зөв харилцан зорилгодоо хүрэх болно. Долоо хоногийн дундуур гэр бүлд өндөр настан болон хамаатан садантай холбоотой асуудал үүсэж ихээхэн эрч хүч зарцуулах хэрэгтэй болно. Амьдралын хатуу дэглэм барих нь зарим үр дүнд хүргэх боловч ийм үед туршилт хийх нь сайнаар төгсөхгүй байх магадлалтай. Олон үйл ажиллагааг хийж хэрэгжүүлэх гэж зориг зүрхтэй дайрах нь эсрэгээрээ эрүүл мэндэд сөргөөр нөлөөлж болзошгүй. Мөн яарсан шийдвэрээс болж аз, амжилт танаас нүүр буруулж мэднэ. Амьдралын эрч хүч өсөн нэмэгдэх тул өөртөө итгэлтэй байдал дээшилнэ.

Хумх

Од эрхсийн ивээлээр долоо хоногийн эхээр танд гэнэтийн аз дайрах юм уу хайр дурлалынхаа асуудлыг зохицуулах сайхан боломж гарна. Сурч мэдэх, амжилтад хүрэх хүсэлтэй хэн бүхнийг од эрхэс зоригжуулах болно. Мэргэжлийн харилцаандаа хувийн эрх ашгийг бүү гарга. Хувийн амьдралд өмнө нь туулж өнгөрүүлсэн ер бусын адал явдал хайр сэтгэлийн галыг тань дахин өрдөнө. Өөрийн хүсэл зорилго, байр суурийг идэвхтэй хамгаал. Зөв гэж үзсэн зүйл дээрээ буулт хийж бусдыг аялдан дагах хэрэггүй. Дайчин, шаргуу байвал та асуудлыг өөрт ашигтай байдлаар эргүүлнэ. Танд ур чадвараа ашиглан туршлага хуримтлуулж амжилтад хүрэх боломж байна. Долоо хоногийн сүүлээр таны оюун санааны төлөвшлийг шалгах үйл явдал тохиолдоно. Зарим сөрөг хандлагаас болж гэнэтийн зардал гарч магад. Ахуйн зориулалтын зүйл худалдаж авах бол зайлшгүй хэрэгцээтэй нөхцөлд мөнгө зарцуул.

Загас

Ойрын хугацаанд таны албан тушаал, нийгмийн байр суурьд өөрчлөлт гарч магадгүй. Өөрт таалагддаг хөгжмийнхөө аянд бүжиглэх, ямар нэг дуртай амттай зүйлээ идэх зэргээр сэтгэлдээ тааламжтай зүйл хий. Ажлаа ухаалгаар зохион байгуулбал төлөвлөсөн бүх ажлаа амжуулах болно. Ойрын өдрүүдэд та ажиллах чиглэлээ дахин тодорхойлж стратегийн төлөвлөгөөгөө өөрчлөх хэрэгтэй болно. Гол анхаарлаа эрүүл мэнд болон гэр бүлдээ хандуул. Энэ үед зөв хооллож, архи дарс бүү хэрэглэ.