Орхон аймгийн Баян-Өндөр сумын иргэн Б.Мөнхзориг нь Увс аймгийн иргэн С.Бямбасүрэнд илгээсэн илгээмж 2021.06.15-ны өдөр Монгол шуудангийн дотоод системд 1.000.000 дахь илгээмж болон бүртгэгджээ. Үүнтэй холбогдуулан Монгол шуудан  компанийн зүгээс дотоодын илгээмжийн нэг сая дахь илгээмжийн эзэнд дурсгалын /маркын/ цомог гардуулан өглөө.

Тус илгээмжийн илгээгч болон хүлээн авагч нарт “Монгол шуудан” ХК-ийн 2020 онд хэвлэгдсэн гарсан маркийн цуглуулга дээжийг дурсгасан бөгөөд илгээгч Б.Мөнхзоригт Орхон аймгийн Шуудангийн үйлчилгээний газрын дарга, Аймгийн ИТХ-ын ТэргүүлэгчЦ.Алтаншагай гардуулан өгсөн бол, хүлээн авагч С.Бямбасүрэнд Увс аймгийн Шуудангийн үйлчилгээний газрын дарга С.Бямбабаатар мөнхүү дурсгалын маркийг гардуулан өгчээ.