Сүүлийн үед Монгол Улсад шатахуунаа холин хэмжээг нь ихэсгэдэг чанаргүй шатахуун борлуулдаг, албан ёсны “ТУСГАЙ ЗӨВШӨӨРӨЛ”-гүй хуулийн этгээдүүд ихсэх шинжтэй байна.
Тодруулбал “Монголиан авиашин фүэл” ХХК нь 2018 онд “Бүх төрлийн шатахууны импортын үйл ажиллагаа эрхлэх, бүх төрлийн шатахууны бөөний худалдаа, агаарын хөлгийг тослох материалаар хангах, гадаад худалдаа”-ны чиглэлээр үйл ажиллагаагаа нээж нилээдгүй хэдэн жил хэл ам татлалгүй үйл ажиллагаа явуулсан.
Уг компанийн шатахууны импортын үйл ажиллагаа эрхлэх “ТУСГАЙ ЗӨВШӨӨРӨЛ” энэ оны 07 дугаар сард дууссан ч үйл ажиллагаа хэвийн л үргэлжилсээр, ОХУ-аас нефтийн бүтээгдэхүүн вагон вагоноор орж ирсээр л байна. Энэхүү хууль бус үйл ажиллагаа явуулаад байгаа “Монголиан авиашин фүэл” ХХК-ний хувьцаа эзэмшигч нь эрүүгийн ертөнцөд алдартай Дамбын Хишигжаргал гэх агуулга бүхий мэдээлэл цахим орчинд тархаж байна.
Бид уг мэдээллийг үнэн эсэхийг нягтлахаар нээлттэй мэдээллийн сангаас шүүж үзэхэд Монголиан авиашин фүэл” ХХК-ний хувьцаа эзэмшигч нь Дамбын Хишигжаргал мөн ажээ.
Харин тус компанийн тусгай зөвшөөрөл төрийн байгууллагын нээлттэй сан дахь мэдээллээр бол аль хэдийн дууссан болох нь харагдаж байна.
“Эрүүгийн элемент” гэх нэрээрээ олон нийтэд алдаршаад байгаа Дамбын Хишгээгийн хувьд хэд хэдэн бизнесийн салбарт хүч үзэж хүүхдүүд нь тэргүүлж байгаа харагддаг.
Хэрвээ үнэхээр тусгай зөвшөөрөлгүй компаниар хуурамч шатахуун оруулж ирсээр байгаа бол энэ нь хууль бус аргаар ашиг олж ард иргэд биднийг хуурамч шатахуунаар хуурч байгаа гэсэн үг юм. Тиймээс энэ асуудалд Гаалийн Ерөнхий газар, Мэргэжлийн хяналтын газар, Цагдаа, ШӨХТГ зэрэг газрууд анхааралдаа авна биз ээ!!!