Монголын загварын урлагт амжилттай яваа залуу үеийн төлөөллийн нэг “Billy”-г залуус андахгүй.

Тэрээр Монголын анхны, цор ганц “Androgynous” төрлийн загвар өмсөгч бөгөөд үүгээрээ ч бусдаас ялгарч гарч ирсэн гэхэд болно. Загварын урлагт чимэг болж буй загвар өмсөгч тэрээр энгийн эмэгтэйчүүдтэй ижилхэн ээж болохыг хүсдэг ажээ.


Billy энэ жил 24 настай. Тэрээр бага насаа Германд өнгөрүүлсэн бөгөөд сүүлийн хэдэн жил Монголд амьдарч буй.