СОНГИНОХАЙРХАН ДҮҮРГИЙНХЭЭ ТУСЛАМЖ ДЭМЖЛЭГ ШААРДЛАГАТАЙ БАЙГАА 11 ӨРХӨД ӨРГӨӨ ЦАГААН ГЭР БЭЛЭГЛЭЛЭЭ

Н.Учрал гишүүн цахим хуудаснаа “Миний хувьд 2016 онд Сонгинохайрхан дүүргээс Улсын Их Хуралд сонгогдсоноосоо хойш тогтмол баримталж ирсэн нэг зарчим бол иргэдийнхээ санал хүсэлтийг сонсож, тэднийхээ амьдралд дэмтэй, эргэх холбоотой ажиллахыг хичээсээр ирсэн. Хэдийгээр бидний үүрэг хууль батлах хэдий ч иргэдийгээ өмсөх хувцастай, орох оронтой, халуун дулаан, аятай тухтай амьдруулахын тулд чадлынхаа хэрээр тусламж дэмжлэг үзүүлэхийг зорьдог юм.

Энэ ч зорилгынхоо хүрээнд өнөөдрийн билэгт сайн өдөр Сонгинохайрхан дүүргийнхээ 11 өрхөд өргөө цагаан гэр гардуулан өглөө. Гэрт нь үргэлж аз жаргал гэрэлтэж, инээд хөөртэй, элбэг хангалуун, эрүүл энх амьдралыг хүсэн ерөөе” гэжээ.