1. Эмх цэгц.
Таны аливаа зүйл эмх цэгцтэй, зөв дараалалтай байх нь ажил хэргээ илүү хялбар явуулахад тань тус болно. Өдөрт амжуулах ажлаа бүгдийг толгойдоо хий. Эсвэл өөрийн бяцхан туслагч тэмдэглэлдээ бичиж тэмдэглэ.
Өглөө бүр амжуулах ажлын жагсаалтаа харж бай. Ингэснээр та юуг ч мартахгүй. Таны машин дотор, таны хувцасны шүүгээ, цүнхэн дотор ч эмх цэгцтэй байх ёстой шүү. Эмх цэгц танд амжилт ирэх хурдыг нэмнэ.
2. Арьсны улайлт.
Илүүдэл үснээс салах арга хэмжээг хэрэгжүүлсний дараа арьс тань бага зэрэг улайж байна уу. Тэгвэл салицилтай тос нимгэн түрхэхийг зөвлөе. Улайлтыг арилгаж, үрэвслийг намдаана. Бикини хийсний дараа ч түрхэж болно.
3. Нүүр царай.
Зөвхөн эрчүүд л царай хараад явдаг юм биш. Ерөөс түмний нүднээ ил харагдаж, биднийг илэрхийлдэг зүйл бол ердөө л царай тань шүү дээ. Тиймээс царай цэвэрхэн байх нь харагдах байдалд чухал. Нүүрний арьсыг нянгаас хамгаалахын тулд зөвхөн цэвэрлэх хангалтгүй. Дэрний уут, нүүр гарын алчуураа тогтмол угааж, утасны дэлгэцээ спиртын уусмалтай алчуураар арчиж, цэвэрлэж байгаарай.
4. Сэтгэл санаагаар өөдрөг байлга.
Та заавал хоолны дэглэм барих шаардлагагүй. Харин өөртөө тохируулж, зөв хооллоход хангалттай. Шингэн зүйлийг бүлээн уухыг зөвлөе. Мөн хэт халуун хоол, цай идэж, уух нь улаан хоолойд сөргөөр нөлөөлнө. Хэрвээ та турахаар шийдсэн бол хоолыг удаан зажилж, удаан идээрэй. Мөн хооллохын өмнө шингэн юм уух нь хоолны дуршилыг бууруулдаг. Гэхдээ биеийн хэвийн порпорцоо хадгалах хамгийн сайн арга бол сэтгэл санаагаа өөдрөг байлгах юм шүү.
5. Үсийг нойтон байхад нь битгийн самнаарай.
Хэрвээ самнах шаардлагатай бол үзүүрээс нь эхлэн бага багаар дээш самнахыг зөвлөе. Учир нь нойтон үсийг угнаас нь самнавал үс тань гэмтэнэ. Бас үсээ модон самаар самнах нь үсний эрүүл ахуйд тустай.