Цагдаагийн Ерөнхий газрын Ха.p тамх.ихтай тэмцэх газрын алба хаагчаар ажиллаж байгаад өдгөө Орхон аймгийн цагдаад ажиллаж буй цагдаагийн ахлах дэслэгч Ж.Эрдэнэ-Ундрах Тагнуулын ерөнхий газарт шалгагдаж байгаа талаар бид өмнө нь мэдээлсэн билээ.
Албан бус мэдээллээр тэрбээр ха р тамх.ины хэргээ р шалгагдаж байгааг мөн мэдээлсэн.
Бид энэ талаар албан болон албан бус эх сурвалжуудаас тодруулахад цагдаагийн ахлах дэслэгч Ж.Эрдэнэ-Ундрах нь гүйцэтгэх ажиллагааны хууль зөрчсө н хэргээ р тагнуулын байгууллагад шалгагдаж байгаа аж.
Ингэхдээ тэрбээр Г.Сарангэрэлийг ха р тамх.ины хэрэ г т гүтгэхийг завдса н , гүйцэтгэх ажиллагааны хуулийг хэд хэдэн удаа зөрчсөн гэдэг үндэслэлээр шалгаж байгаа юм байна.
Тодруулбал, цагдаагийн дэслэгч Ж.Эрдэнэ-Ундрах нь 2021 оны гуравдугаар сарын 24-ний өдөр бусадтай бүлэглэн баруун Африкаас олон улсын шуудан илгээмж ашиглан сэтгэцэ д нөлөөт “мөс” гэх нэршилтэй бодисыг Монгол Улсын хилээр хууль бусаар нэвтрүүлсэн хэрэ г т Г.Сарангэрэлийг хамаатуулж, эрүүгийн хэргий н яллагдагчаа р татуулж дөнгөсөн гэх үндэслэлээр шалгагдаж байгаа юм.
Түүнд эрүүгий н хуулий н 21.13.1-д зааснаар буруутай эсэхийг шалгаж байгаа юм. Эрүүгий г хуулийн
21.13 дугаар зүйл.Гүйцэтгэх ажлын тухай хууль зөрчи х
1.Гүйцэтгэх ажил явуулах эрх бүхий байгууллага, албан тушаалтан нь гүйцэтгэх ажлын тухай хуулиар хориглосон үйл ажиллагаа явуулсан бол таван мянга дөрвөн зуун нэгжээс хорин долоон мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ гэж заажээ. Хэрвээ түүнийг шүүхээ с гэм буруутай гэж үзвэл торгох эсвэл хори х ял оноох юм.
Харин Ж.Эрдэнэ-Ундрахын хэрэ г шалгагдаж байх энэ хугацаанд Г.Сарангэрэлийн хэлмэгдсэн байж болзошгүй хэрэ г шүүхээр шийдэгдэх шатандаа оржээ. Тодруулбал Г.Сарангэрэлийн урьдчилсан шүүх хурал өнөөдөр 09:00 цагт Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргий н анхан шатны шүүхэ д болох юм байна. Уг шүүх хурлаас хэргий г мөрдөн байцаалтад буцаах эсвэл гэм буруугийн шүү х хурлыг товлох юм. Хэрвээ шүүх хуралд оролцогчид ирээгүй болон хүсэлт гаргасан тохиолдолд шүү х хурал хойшлох болно.
Эх сурвалжийн мэдээлж байгаагаар Г.Сарангэрэлийн ха р тамх и ны гэгдэх энэхүү хэрэ г т цагдаагийн ахлах дэслэгч Ж.Эрдэнэ-Ундрах мөн шалгагдах аж.
Бид энэ хэргийн талаар эргэж мэдээлэх болно.
А.Баярмаа