Ц.Жадамба: Түр зуурийн улс төрийн томилгоонууд боловсрол дээр дуугүй байвал сүртэй шүү

Ц.Жадамбааг улс төрийн намын гишүүн гэхээсээ илүүтэйгээр Мэдээлэл технологи шуудан харилцаа холбооны газрын даргаар 2012-2016 онд ажиллаж байсан гэдгээр нь олон нийт мэднэ.

Цахим орчинд идэвхтэй байдаг тэрбээр гэгээлэг пост оруулдаг ч энэ удаад тун бухимдалтай бөгөөд шүүмжлэлтэй үгсийг Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Төлөөлөгч, Нийслэлийн Засаг даргын Хөгжлийн бодлого хариуцсан нэгдүгээр орлогч Ж.Сандагсүрэнд чулуудав.

Тодруулбал, Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Төлөөлөгч, Нийслэлийн Засаг даргын Хөгжлийн бодлого хариуцсан нэгдүгээр орлогч Ж.Сандагсүрэн: “Тусгай сургуулийг зогсооно. Ямар ч Кембриж, Орос сургууль байхгүй” хэмээн жиргэсэн байна. Энэ нь экс Мэдээлэл технологи шуудан харилцаа холбооны газрын даргад таалагдсангүй. Өнөөх нь “Боловсролын системийн талаар хамаагүй нимгэн хүмүүс юм ярьмааргүй байна аа. Манай үе гэхэд бүтэн боловсролын системийн золиос. Бүгд шахуу эгшиг гийгүүлэгч алдана. За тэгээд Монголоос Крилл гээд ярьвал их юм бий. Түр зуурийн улс төрийн томилгоонууд боловсрол дээр дуугүй байвал сүртэй шүү! Чаддаг нь яриарай даа. Гуйя!!! Өглөөний мэнд!!!”

Ямартай ч улс төрийн нам дагасан залуухан “улс төрчид” цахимд нэгнээ баалаад эхэллээ. Сонгууль ойртсоны шинж үү… Эсвэл үнэхээр өөлж баалах сэдэв мөн үү гэдгийг цаг хугацаа харуулна биз ээ…